2017/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.29₮
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-10°
|
-20°
23:00
S44
-23°
00:00
S44
-23°
01:00
S28
-23°
02:00
S28
-24°
03:00
S44
-24°
04:00
S44
-25°
05:00
S44
-26°
06:00
S44
-26°
07:00
S44
-26°
08:00
S44
-26°
09:00
S44
-26°
10:00
S44
-24°

Нэртэй гоо сайхны мэс засалч эзэн хааныхаа гар бичмэлийг Японд эргүүлэн авчирлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN

Эзэн хаан Хирохитогийн гараар бичсэн дэлхийн хоёрдугаар дайны үеийн дурсамжийг өчигдөр Нью Йоркийн Манхеттэны Бонхэм дуудлага худалдаагаар заржээ.

Дайн дууссаны дараахан бичсэн 173 хуудас уг гар бичмэлийг $275,000-аар экстремист, үндсэрхэг үзлээрээ алдартай Японы гоо сайхны мэс засалч худалдан авч эх нутагтаа буцаан авчирсан байна.

Харь газраас эзэн хааныхаа дурсамжийг эргүүлэн авчирсандаа баяртай байгаа Кацуя Такасу үүнийгээ одоогийн эзэн хаан Акихитогийн цорын ганц ач хүүд бэлэглэх хүсэлтэй гэнэ. Гэвч эзэн хааны гэр бүлийн гишүүдэд 150,000 иен ($1,300)-ээс илүү үнэтэй бэлэг өгөхийг хориглодог юм.

 

Эмч Такасу гар бичмэлийг олон нийтэд үзүүлэх бодолгүй, зөвхөн эзэн хааны ач хүүд гардуулах арга замыг хайх болно гэжээ.

Такасу Япон дахь эмнэлгийн сүлжээ, телевизийн шоу, бичсэн ном, өөртөө хийсэн гоо сайхны мэс заслын өмнө ба дараах гэсэн гэрэл зургаа тараадгаараа алдартай нэгэн.

Уг нь тэр Америкийн Косметик Мэс заслын Академийн гишүүн байсан боловч өнгөрсөн сард Адольф Гитлерийг магтаж, Холокост, Нанжиний хядлагыг үгүйсгэсэн мэдэгдэл сошиал сүлжээнд хийсний улмаас хасагдсан юм.

Дайн дууссаны дараа Японыг түр захирч байсан Америк генерал Дуглас Макартур эзэн хаан Хирохитод дурсамжаа бичих хүсэлт тавьж байжээ. Ингээд хаан туслахууддаа дурсамжаа хэлж бичүүлж байсан юм.

Уг дурсамж нь 1928 онд Манжуурын цэргийн эрхтэн Жан Золингийн амийг Япончууд бүрэлгэсэн түүхээс эхлэн 1945 оны наймдугаар сард Япон улс дайнд бууж өгсөн үеийг хүртэл үргэлжилдэг байна.

1990 онд энэхүү баримт бичгийн агуулга Японд анх удаа хэвлэгдэхэд нэлээд дуулиан тарьж байсан юм. Гэхдээ энэ дурсамжийг Хирохито хааны дэлхийн хоёрдугаар дайнд үзүүлсэн нөлөөг цайруулах хандлагатай бичигдсэн гэж судлаачид дүгнэдэг.

Гар бичмэл Хирохитогийн туслахуудын нэг байсан Хиденари Терасакигийн гэр бүлд хадгалагдаж иржээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

x