2017/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.29₮
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-10°
|
-20°
23:00
S44
-23°
00:00
S44
-23°
01:00
S28
-23°
02:00
S28
-24°
03:00
S44
-24°
04:00
S44
-25°
05:00
S44
-26°
06:00
S44
-26°
07:00
S44
-26°
08:00
S44
-26°
09:00
S44
-26°
10:00
S44
-24°

Ж.Ганбаатар: Хариуцлагатай уурхайн гол зорилго нь НӨХӨН СЭРГЭЭЛТ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

“Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” үндэсний чуулган яг одоо "Блюй Скай" зочид буудалд болж байна. Чуулганаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон журам, дүрэм, аргачлалыг хэрэгжүүлэх нэгдсэн ойлголт өгч, хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох зэрэг асуудлын талаар хэлэлцэж байна. 

Чуулганыг нээж УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал үг хэлсэн юм. 

Уул уурхайн салбар манай улсын эдийн засагт шийдвэрлэх байр суурь эзэлдэг

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр “Уул уурхайн салбар нь манай улсын эдийн засагт шийдвэрлэх байр суурь эзэлж байгаа​ учир салбарын үйл ажиллагаа хэдий чинээ ил тод, хариуцлагатай байна тэр хэмжээгээр улсын эдийн засагт нөлөөлнө. Бид өмнөх Засгийн газраас хэрэгжүүлж байсан хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэмжих үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бичил уурхай тойрсон асуудлуудыг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах болно.

Хууль бусаар хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалттай болгох талаар үе үеийн Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрсэн байна. Гэсэн хэдий ч бичил уурхайн үйл ажиллагаа төдийлөн хууль тогтоомжийн дагуу бүрэн цэгцэрч албажаагүй, хууль бус ашигт малтмал олборлох үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа нь бидний хувьд сорилт хэвээр байсаар байна. Тухайлбал, бичил уурхайгаар олборлосон алтыг орон нутагт сорьц тогтоох, худалдан авах, Монголбанкинд тушаалгах эрх зүйн зохицуулалт одоогоор бүрдээгүй байгаа нь бидний шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг" гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн баталж улмаар бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм, бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг салбарын сайд нарын тушаалаар баталсан нь эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хийгдсэн бодлогын шийдвэр бөгөөд энэхүү эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах нь Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. 

Бичил уурхайн нөхөн сэргээлтийн талаар УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар, Тогтвортой бичил уурхай төслийн зохицуулагч Б.Алтанабагана нараас тодруулсан юм.

200 гаруй га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдсэн

 
Гэрэл зургийг mpa.mn

УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар "Өнгөрсөн хугацаанд 200 гаруй га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдсэн. Нийт 120-иод талбай олгогдсон ч бүх талбайд одоогийн байдлаар олборлолт хийгдээгүй байгаа. Хариуцлагатай уурхайн гол зорилго нь нөхөн сэргээлт.

БОАЖЯ нөхөн сэргээлт хийх шаардлагатай талбайн нэгдсэн тооллого гарч байгаа. Нөхөн сэргээлт хийх болон хууль бус олборлогчдоор эвдэгдсэн газрын тоо өндөр гарсан байсан. Энэ жилийн хувьд хууль бусаар ашигт малтмал олборлогчидтой тэмцэхэд үнэлгээ гаргуулахад мөнгө нь төсөвт суусан гэж ойлгож байгаа. Мөн хайгуул нэртэй олборлолт хийж байгаа нь үндсэндээ хууль бус. Энэ байдал нь тогтоогдсон бол тусгай зөвшөөрлийг цуцлах журамтай" гэлээ. 

Бичил уурхайчдад тулгамдаад байгаа чухал асуудлуудын нэг нь газар

 
Гэрэл зургийг mpa.mn

Тогтвортой бичил уурхай төслийн зохицуулагч Б.Алтанабагана "Бичил уурхайчдад тулгамдаад байгаа хамгийн чухал асуудлуудын нэг нь газар. Газар олголтыг орон нутгийн түвшин болон Монгол Улсын Засгийн газрын түвшинд тодорхой бодлогоор шийдвэрлэх саналыг өнөөдөр ярилцаж байна. 

Уул уурхайн үйл ажиллагаанаасаа хамаараад газрын хэмжээ нь янз бүр байдаг. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг Швейцарын хөгжлийн агентлаг санхүүжүүлж, боловсруулсан байгаа. Уг аргачлал нь энэ жил батлагдаж гарсан. Бичил уурхай эрхлэгчидийн хувьд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ёстой.

Мөн хүмүүст байгаа нэг буруу ойлголт нь бичил уурхайчин болон хууль бусаар олборлогч хүмүүсийг адилтгаж бодоод байна. Бичил уурхайчин гэдэг албан ёсны зөвшөөрлийн газартай, нийгмийн даатгал, татвар төлж, байгаль орчны нөхөн сэргээлтээ хийдэг хариуцлагатай хүмүүсийг хэлдэг" гэсэн юм.

 

x