Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын гар утасны зах зээлд гадаадын том үйлдвэрлэгчдээс ганцхан Apple үлджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хятадын ухаалаг гар утасны зах зээлд хаана ч давтагдахгүй, өвөрмөц сонин өрсөлдөөний орчин бий болоод байна.

Энд дэлхийн томоохон үйлдвэрлэгч, дотоодын жижиг тоглогчид ана мана өрсөлдөж байна гэхэд болно. Аравдугаар сарын сүүлийн байдлаар тус улсын гар утасны зах зээл дэх хувь эзлэмж ямар байгааг Kantar Worldpanel байгууллага гаргаснаа саяхан танилцуулжээ.

Ингэхэд Хятадын зах зээлийн топ таван тоглогчид нь Huawei, Xiaomi, Apple, Vivo, Oppo болж үлдсэн нь харагдсан байна. Тэд нийлээд бүх зах зээлийн 91 хувийг эзэлжээ.

Жилийн өмнө тэдний хувь эзлэмж 79 хувьтай байсан юм. Тухайн үед зах зээлд тэргүүлж байсан ZTE, Meizu, Lenovo компаниуд өнөөдөр харин өөрийн зах зээлд амьд үлдэхийн төлөө тэмцэлдэж байна.

Харин дэлхийн том тоглогчдын нэг Самсунг Хятадын зах зээлд дөнгөж 2.2 хувьтай үлджээ.

Топ таван компаниас Oppo болон Vivo нь орон нутгийн орлого багатай зах зээлд голлон амжилттай ажиллаж байгаа. Huawei Хятадын том хотуудын иргэдийг гол зах зээлээ болгодог. Xiaomi компани онлайн худалдааны орчинд ноёлдог. Сүүлд борлуулалт нь хэсэг багассан ч онлайнаас бодит дэлгүүрүүдээр хүрээгээ тэлсэн нь амжилттай стратеги болсон гэж үздэг юм.

Харин гадаадын ганц үйлдвэрлэгч болох Apple сүүлд зах зээлд гаргасан iPhone X-ээр Хятадын залуу үеийг байлдан дагуулж байна гэж Kantar дүгнэжээ.

 

Эх сурвалж: The Verge