2017/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.29₮
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-10°
|
-20°
23:00
S44
-23°
00:00
S44
-23°
01:00
S28
-23°
02:00
S28
-24°
03:00
S44
-24°
04:00
S44
-25°
05:00
S44
-26°
06:00
S44
-26°
07:00
S44
-26°
08:00
S44
-26°
09:00
S44
-26°
10:00
S44
-24°

Леонардо Да Винчигийн уран зургийг $450 саяар авсан эзэн нь Арабууд байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN

Өнгөрсөн сарын 15-нд Christie’s дуудлага худалдаанд Италийн агуу зураач Леонардо Да Винчигийн “Salvator Mundi” уран зургийг нэрээ нууцалсан этгээд $450 саяар худалдан авч, урлагийн бүтээлийн үнэлгээнд дээд амжилт тогтоосон юм.

Тухайн үед дуудлага худалдааг зохион байгуулагчид худалдан авагчийн нэрийг нууцалж байв. Харин өчигдөр тэд уран зургийг хааш нь илгээж байгаагаа дэлгэсэн байна. Эндээс худалдан авагч нь хэн болохыг тогтоож болж байгаа юм.

Удалгүй АНЭУ-ын Абу Даби дахь Луврын музей твиттер хуудсандаа “Да Винчигийн Salvator Mundi манайд ирж байна” гэж мэдээлснээр нууц бүрэн тайлагджээ.

Сүүлийн жилүүдэд Ойрх Дорнод, Азийн худалдан авагч нар дэлхийн сонгодог бүтээлүүдийг үнэ цохин авах болсон тул ажиглагчид хаанаас авсныг нь ерөнхийдөө гадарлаж байв.

Абу Даби дахь Луврын музей нь Парисын Луврын салбар гэгддэг ба Эмиратчуудын соёлын нөлөөгөө нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг болж хэрэгжсэн юм.

Хөрш Дубайгаас ялгаатай нь Абу Даби өөрийгөө соёл, урлагийн төв болгох зорилготой, үүгээрээ гадаадын жуулчдыг татахаар төлөвлөжээ.

Уг музейг байгуулагчид сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн хамгийн түрэмгий урлагийн наймаачид болоод байгаа. Өнгөрсөн сард нээгдэхдээ Абу Дабигийн Лувр 600 гаруй урлагийн бүтээл дэлгэн үзүүлсэн юм.

Тэд зарим үзмэрүүдээ худалдан авсан бол заримыг нь Парисын Лувраас зээлээр авч үзүүлжээ.

Да Винчигийн “Salvator Mundi” (Дэлхийг Аврагч) бүтээлийг Оросын тэрбумтан Дмитрий Рыбовлев 2013 онд $127.5 саяар худалдан авч байсан юм.

 

Эх сурвалж: Bloomberg

 

x