2017/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.29₮
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-10°
|
-20°
23:00
S44
-23°
00:00
S44
-23°
01:00
S28
-23°
02:00
S28
-24°
03:00
S44
-24°
04:00
S44
-25°
05:00
S44
-26°
06:00
S44
-26°
07:00
S44
-26°
08:00
S44
-26°
09:00
S44
-26°
10:00
S44
-24°

Хойд Солонгосын хилд амьдардаг иргэдээ цөмийн дайнд бэлэн байхыг Хятадын төрийн хэвлэл сануулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN

Зүүн хойд Хятадад хэвлэгддэг төрийн мэдлийн хэвлэлд саяхан орон нутгийн иргэдийг цөмийн дайнд бэлтгэлтэй байхыг сануулсан бүтэн нүүр өгүүлэл нийтлэгджээ.

Энэ нь Бээжингийн эрх баригчид Солонгосын хойгт дайн дэгдэх магадлалтай гэж харж байгаагийн илрэл юм. “Жилиний Өдрийн Сонин” Лхагва гарагийн дугаартаа “Цөмийн зэвсэг болон түүнээс хэрхэн хамгаалах тухай мэдлэг” гэсэн гарчигтай материал нийтэлжээ.

 

Өгүүлэлд Хойд Солонгосын нэрийг огт дурдаагүй ч 1945 онд АНУ Японы хоёр хотод атомын бөмбөг хаяхад үүссэн гамшиг, үүнээс болж 70,000 гаруй хүн амиа алдсан тухай дурдсан байна.

Цацраг идэвхит туяанаас хэрхэн хамгаалах, үүний тулд ямар арга хэмжээ авах ёстойг нарийвчлан зөвлөж, зааврыг гар зургаар баяжуулсан байгаа юм. Тухайлбал цацраг идэвхит туяа тарж эхлэх үед хаалга, цонхоо битүүлж, даруй шүршүүрт орон, ам, чихээ сайн угаахыг зургаар зөвлөжээ.

Зүүн хойд Хятадын Жилинь муж нь Хойд Солонгостой 1,200 км урт шугамаар хиллэдэг, тус улсын цөмийн туршилтын талбайд ойр оршдог юм.

Хэдхэн хоногийн өмнө Хойд Солонгос АНУ-ын газар нутгийг бүрэн хамрах чадвартай баллистик пуужин туршсан. Үүний дараа Солонгосын хойгт дайн дэгдэх магадлал улам нэмэгдсэнийг бүх талууд анхааруулж байгаа юм.

Хятадын Коммунист Намын дуу хоолой болдог Global Times сонин Лхагва гарагт Солонгосын хойгийн асуудлаар нийтлэл гаргасан байна. Уг нийтлэлд “Хойд Солонгосын нөхцөл байдал улам муудаж байгаа тул манай улсын засгийн газар, ард иргэд хамгийн муу тохиолдолд бэлэн байх хэрэгтэй. Тодруулбал Солонгосын хойгт дайн дэгдвэл манай улс зүүн хойд нутгаа дайны нөлөөнд хамгийн бага автуулах арга замыг бодолцох хэрэгтэй байна” гэжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

x