2017/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.29₮
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-10°
|
-20°
23:00
S44
-23°
00:00
S44
-23°
01:00
S28
-23°
02:00
S28
-24°
03:00
S44
-24°
04:00
S44
-25°
05:00
S44
-26°
06:00
S44
-26°
07:00
S44
-26°
08:00
S44
-26°
09:00
S44
-26°
10:00
S44
-24°

Иерусалем хот Израйлийн нийслэл мөн болохыг Дональд Трамп албан ёсоор хүлээн зөвшөөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN

Өнгөрсөн шөнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалем хотыг Израйлийн нийслэл хот гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа Тель-Авив хотоос шинэ нийслэлд нүүлгэх шийдвэрээ зарлалаа.

Тэрээр уг шийдвэр нь ширүүн эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч ингэх нь Араб-Израйлийн зөрчлийг арилгахад тустай гэж тайлбарлажээ.

“Өнөөдөр бид Иерусалемыг Израйлийн нийслэл мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Үнэндээ энэ бол бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм” гэж тэрээр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурал дээр хэлсэн юм.

Тэр цааш нь “Израйль бол өөрийн нийслэлийг тодорхойлох эрхтэй тусгаар тогтносон улс орон. Үүнийг хүлээн зөвшөөрөх нь тогтвортой байдлыг бий болгох үндэс суурь болно” гэжээ.

Тэр бас Израйлийг ардчиллыг хамгийн амжилттай хөгжүүлж байгаа орнуудын нэг гэсэн байна.

Араб, Европын удирдагчид дахин дахин анхааруулсаар байсан ч ийнхүү АНУ нь Израйлийн маргаантай нийслэлийг хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байгаа юм.

Трампын мэдэгдлийн дараа Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Израйлийн ард түмэн энэхүү түүхэн шийдвэрт үргэлж талархаж явах болно гээд дэлхийн бусад улс орнуудыг Вашингтоны нэгэн адил хүлээн зөвшөөрөхийг уриалжээ.

Тэр бас Иерусалемын өөр өөр шашнуудын ариун газруудын статусыг хэвээр хадгалж, шашин мөргөлийн эрх чөлөөг хамгаалахаа энэ үеэр амласан байна.

Харин Палестины удирдагч Махмуд Аббас Трампын шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа телевизээр мэдэгдэж, Вашингтоныг хэзээ ч дуусахгүй бүс нутгийн дайныг эхлүүллээ гэжээ.

Тэр Иерусалем хотыг Палестинчуудын нийслэл мөн гэдгийг батлан хэлсэн байна.

1967 оны Ойрх Дорнодын дайны дараа Израйлийн арми Арабын мэдлийн зүүн Иерусалемыг өөртөө нэгтгэсэн ч одоо болтол олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа юм. Харин Трампын шийдвэр Вашингтоны олон жил баримталж ирсэн гадаад бодлогыг үндсээр нь өөрчилсөн хэрэг болж байна.

 

Эх сурвалж: Russia Today

 

x