2017/12/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.27₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-21°
16:00
S44
-17°
17:00
S28
-20°
18:00
S28
-22°
19:00
S44
-22°
20:00
S44
-23°
21:00
S44
-23°
22:00
S44
-24°
23:00
S44
-24°
00:00
S44
-24°
01:00
S28
-24°
02:00
S28
-25°
03:00
S28
-26°

Тайваний тэнгэрт удаан үргэлжилсэн солонго татаж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 6
iKon.MN

Тайваний нийслэл Тайпэй хотын ойролцоох их сургуулийн багш, оюутнууд өнгөрсөн долоо хоногт бараг есөн цаг үргэлжлэн тэнгэрт татсан ер бусын солонгоны гэрч болцгоожээ.

Арваннэгдүгээр сарын 30-ны өглөөний 06:57 цагаас өдрийн 03:55 цаг хүртэл татсан солонгыг Тайпэйн Хятад Соёлын их сургуулийн байрнаас ажигласан байна. Өмнө нь Английн Йоркширт 1994 оны гуравдугаар сарын 14-нд татсан солонго зургаан цаг үргэлжилсэн нь дээд амжилтад тооцогдож байжээ.

Тус их сургуулийн атмосфер судлалын тэнхимийн профессор Чоу Кун Шуань “Энэ бол гайхмаар ховор, сайхан үзэгдэл. Яг л тэнгэрээс өгсөн бэлэг шиг” гэж BBC сувагт ярьсан байна.

Солонго ихэнхдээ цаг хүрэхгүй хугацаанд үзэгдээд алга болдог. Харин их сургуулийн байрладаг Янминшаний уулсын бүс нь ийм солонго үүсэх онцгой нөхцөлтэй гэнэ. Борооны улиралаас үүссэн чийг уулсын дунд саатаж, нарны гэрэл, зөөлөн салхитай зохицосноор ийм ховор үзэгдэл бий болж байна гэж Чоу профессор тайлбарлажээ.

Ихэвчлэн өвлийн улиралд удаан үргэлжилсэн солонго татдаг тул энэ үед жуулчдыг татах нэг үзүүлбэр болгох хэрэгтэй байгааг тэр бас ярьсан байна.

Эх сурвалж: Time

 

x