2017/12/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.27₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-21°
16:00
S44
-17°
17:00
S28
-20°
18:00
S28
-22°
19:00
S44
-22°
20:00
S44
-23°
21:00
S44
-23°
22:00
S44
-24°
23:00
S44
-24°
00:00
S44
-24°
01:00
S28
-24°
02:00
S28
-25°
03:00
S28
-26°

Оросын тамирчдад ямар боломж байгаа вэ?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 6
iKon.MN

ОХУ-ын баг тамирчдыг Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд оролцохыг хориглосон шийдвэрийг Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ) гаргалаа.

2014 оны Сочигийн наадмын үеэр тэднийг зохион байгуулалттай сэргээш хэрэглэсэн гэж үзсэний улмаас ийм шийдвэр гаргажээ.

Уг шийдвэртэй холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар мэдээллийг хүргэж байна.

 

ОУОХ ямар шийдвэрүүд гаргасан бэ?

  • Оросын Үндэсний Олимпийн Хорооны эрхийг түдгэлзүүлж, 2018 оны Пёнчаны Олимпийн наадамд баг тамирчдаа илгээхийг нь хориглосон. ОУОХ-ны тусгай зөвлөл шаардлага хангасан зарим тамирчдыг Пёнчанд урих юм.
  • Оросын Үндэсний Олимпийн Хорооны дарга Александр Жуковыг ОУОХ-ны гишүүнээс хөөж байна.
  • ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Виталий Мутко бүх насаараа Олимпийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болжээ. Тэр 2014 оны Сочигийн наадмын үеэр ОХУ-ын спортын сайд байсан юм. Одоо Мутко 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах хорооны даргын албыг хашиж байна.
  • Сочигийн наадмын зохион байгуулагч байсан Дмитрий Чернишенког 2022 оны Бээжингийн Олимпийн Наадмын хяналтын зөвлөлийн гишүүнээс хөөжээ.
  • Оросын Үндэсний Олимпийн хороо ОУОХ-ын хэрэгжүүлсэн сэргээшийн шалгалтын зардал болох $15 саяыг төлөх ёстой.

 

Оросуудад ямар боломж байгаа вэ?

  • Хэрвээ Оросууд Пёнчаны Олимпийг бойкотловол 1984 онд ЗХУ Лос Анжелесийн Олимпийн наадмыг бойкотлож байснаас хойшх анхны тохиолдол болно
  • Хэрвээ Оросууд өөрийн төрийн далбаан дор Пёнчанд өрсөлдөж чадахгүй бол энэ нь доромжлол болно гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард анхааруулж байв. Харин өчигдөр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Олимпийг бойкотлох нь хэзээ ч сайн үр дүнд хүргэж байгаагүй” хэмээн хариу анхааруулжээ.
  • Оросууд одоо торгууль, шийтгэлийг даруй хүлээн зөвшөөрвөл хоёрдугаар сарын 25-нд болох Пёнчаны Олимпийн Наадмын хаалтын ажиллагаанд оролцох боломжтой гэнэ. Ингэсэн тохиолдолд Оросуудын хичээл зүтгэлийг үнэлэн ОУОХ хаалтын ажиллагаанаас эхлэн тавьсан хоригоо “хэсэгчлэн, эсвэл бүрмөсөн цуцлах боломжтой” гэж мэдэгджээ.

 

Оросын тамирчид Пёнчаны наадамд хэрхэн оролцох вэ?

  • ОУОХ тусгай зөвлөл томилж, бие даан оролцох Оросын тамирчдад зөвшөөрөл өгнө
  • Тусгай зөвлөлийг Францын спортын сайд асан Валери Фурнейрон ахална. Тэр одоо дэлхийн сэргээш хяналтын байгууллагын тэргүүнээр ажилладаг юм.
  • Одоогийн байдлаар Сочид оролцсон Оросын 232 тамирчны 25-аас нь сэргээш илэрч, авсан 33 медалийнхаа 11-ыг алдаад байна.
  • Пёнчанд оролцох Оросын тамирчдыг “Russia” гэсэн нэрээр бус, “Оросын Олимпийн Тамирчин” (Olympic Athlete from Russia) гэсэн нэрээр өрсөлдүүлнэ
  • Оросын тамирчин алтан медаль зүүх бол ОХУ-ын төрийн дуулал биш, Олимпийн сүлд дууллын аяыг тоглуулна
  • Оросын тамирчид төрийн далбаан дороо биш, Олимпийн таван цагирагт далбаан дор жагсана

 

Эх сурвалж: Associated Press

 

x