Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өлсгөлөн зарласан Б.Батдэлгэрийн гэм буруутайг ШҮҮХ ТОГТООЖЭЭ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан зохион байгуулаад байсан “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр /12 дугаар сарын 6/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ.

Шүүх Б.Батдэлгэрийн гэм буруутайг тогтоосон ч Өршөөлийн хуульд хамруулахаар шийдвэрлэжээ. Тэрбээр өршөөлд хамрагдсанаар хийсэн хэрэгтээ ямар нэгэн ял авахгүй болсон байна.

Харин Б.Батдэлгэрийн “Сант” сургуульд учруулсан хохирлын хэмжээг 75 сая орчим төгрөг гэж шүүх үзжээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.