Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Яам, агентлагийн үйл ажиллагааг хянах иргэд ажлаа эхлүүллээ

ikon.mn
2017 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг есөн  газрын үйл ажиллагаанд хяналт тавих иргэдтэй гэрээ байгууллаа.

  1. Батлан хамгаалах яам,
  2. Гадаад харилцааны яам,
  3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,
  4. Онцгой байдлын ерөнхий газар,
  5. Үндэсний хөгжлийн газар,
  6. Стандарт, хэмжил зүйн газар,
  7. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар,
  8. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар,
  9. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэдтэй гэрээ байгууллаа.

Ингэснээр дараах иргэд өөрсдийн хариуцсан төрийн байгууллагууд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгийн хяналт тавих, авлигын эсрэг сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиглэлээр гэрээнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэх юм.

Тэд үйл ажиллагаандаа Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны а/53, a/44 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журмыг мөрдөж ажиллана. 

Батлан хамгаалах яаманд ажиллах иргэн Ж.Рэгзэн, С.Сүхбаатар, О.Төмөрхүү, Гадаад харилцааны яаманд ажиллах иргэн С.Онон, Д.Цэрэнжав, Б.Эрдэнэдалай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллах иргэн Т.Жаргалсайхан, С.Батболд, Д.Батмөнх, Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллах ииргэн Б.Мятавсүрэн, Н.Баасансүрэн, Ц.Эрдэнэчулуун, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллах иргэн А.Оюун, Д.Цэенхорлоо нар авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээр сонгогдсон юм.

Гурвалсан гэрээнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаяр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Цагаанхүү, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн дарга Ч.Цогтгэрэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүн С.Цогтгэрэл, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү нар гарын үсэг зурлаа.

 

Эх сурвалж: АТГ