Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ыг Пёнчаны Өвлийн Олимпоос хаслаа

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ирэх оны эхээр Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох Өвлийн Олимпийн наадамд ОХУ-ын тамирчдыг оролцуулахгүй болсноо Олон Улсын Олимпийн Хороо өчигдөр зарлажээ.

Харин ОХУ-ын тамирчид сэргээш хэрэглээгүйгээ хувиараа баталж чадвал ямар нэг улсын харьяалалгүйгээр оролцож болох гэнэ. 2014 оны Сочигийн Өвлийн Олимпийн үеэр тус улсын тамирчид төрийн дэмжлэгтэй сэргээш хэрэглэсэн гэх хэргийг 17 сарын хугацаанд шалгасны үр дүнд ийм шийдвэрийг гаргажээ.

Ийнхүү 2018 оны хоёрдугаар сарын 9-нд эхлэх Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд өвлийн спортын нэг том гүрэн оролцохгүй болж байна.

ОХУ-ын зарим улс төрчид энэ шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж, хариу бойкот хийхийг засгийн газартаа уриалж байгаа бол өөр нэг хэсэг нь спортын салбараа цэвэрлэж авах сайхан боломж гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC