Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн 2018 оны улсын төсвийн зарлагад тавьсан хоригийг дэмжсэнгүй

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн 2018 оныТөсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт тавьсан хоригийг хэлэлцлээ. Бүлгийн гишүүд уг хоригийг дэмжихгүй гэсэн байр сууринд санал нэгдсэн байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт өнөөдөр хориг тавьсан билээ. 

Тэрбээр "Төсвийн зарлагыг танаж, алдагдлыг арилгах арга хэмжээг Улсын Их Хурал зоригтойгоор авч хэрэгжүүлсэн тохиолдолд Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 100 тэрбум төгрөгийг хуримтлал болгох, 12 дугаар зүйлд заасан 408,744.3 сая төгрөгийг хуримтлалд нь үлдээх, 13 дугаар зүйлд заасан 2,583,181.9 сая төгрөгийн өрийг улсын өр дээр нэмэхгүй байх зэрэг бодитой олон үр дүнд шууд хүрэхээр байна" гэсэн юм.