Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гүржийн экс ерөнхийлөгч дээврээс үсрэхээр сүрдүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өөрийг нь баривчлахаар ирсэн цагдаа нараас зугтаж, сууж байсан байрныхаа дээвэр дээр гарсан Гүржийн ерөнхийлөгч асан Михайл Саакашвили үсрэнэ гэж айлгасан байна.

Яг одоо Украйны нийслэл Киев хотод болж буй энэ үйл явдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулж байгаа юм. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр цагдаа нар Саакашвилигийн гэрийн хаалгыг эвдэн нэвтэрсэн байна. Гүржийн ерөнхийлөгч асан Саакашвили сүүлд Украины иргэн болж, тус улсын одоогийн ерөнхийлөгч Петро Порошенкогийн холбоотон болсон юм. Түүнийг Порошенко Одесс мужийн захирагчаар томилж байв. Гэвч сүүлдээ тэд дайснууд болж, Саакашвилиг гадаадад байхад нь Порошенко иргэншлийг нь хүчингүй болгосон юм.

Өнгөрсөн есдүгээр сард Саакашвили Польш-Украины хилээр дэмжигчдийнхээ тусламжтай хүч түрэн нэвтэрч, тэр цагаас хойш Украинд дахин хувьсгал хийх зорилготойгоор Порошенкогийн эсрэг улс төрийн ажиллагаа явуулж эхэлжээ.

Саакашвилиг Гүржийн засгийн газар шилжүүлж өгөхийг Украинаас шаарддаг. Тбилисийн эрх баригчид түүнийг авлигын хэрэгт буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: Russia Today