Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Финландын иргэн бүр сард 16.1 GB дата хэрэглэж дэлхийд тэргүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Rewheel судалгааны компани дэлхийн тэргүүлэх эдийн засагтай 41 орны хүн амын 2016 оны мобайл дата хэрэглээгээр “Digital Fuel Monitor” хэмээх тайланг гаргаснаа өнөөдөр танилцуулжээ.

Ингэхэд Финландын иргэн бүр дунджаар 16.1 GB дата хэрэглэж тэргүүлсэн байна. Түүний араас Латви 6.4 GB, Австри 5.5 GB, Дани ба Швед 5.4 GB, Эстони 5.1 GB хэрэглэж тус тус жагсжээ.

Харин долдугаар байрт Ази тивийн төлөөлөл Өмнөд Солонгос 4.6 GB хэрэглээтэй орсон байна. Наймдугаарт Япон 3.9 GB, есдүгээрт АНУ 3.6 GB, аравдугаарт Польш 2.9 GB дата хэрэглэж удаалжээ.

 

Эх сурвалж: Korea Times