Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

"АПУ" ХК-ийн үнэт цаасны арилжааг нээлээ

З.Санжаа, iKon.mn
2017 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 114 тоот албан шаардлагын дагуу "АПУ"ХК-ийн үнэт цаасны арилжааг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нээхээр болсон тухай мэдэгдлийг Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Дашрамд дурдахад, “HEINEKEN International” болон MCS группын хамтарсан хөрөнгө оруулалттай “М Би Си” компанийг АПУ ХК-д нэгтгэх замаар худалдсан бөгөөд “М Би Си” компанийн бүрэлдэхүүнд М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК, Спирт Бал Бурам ХХК болон СББ Трейд ХХК багтдаг байсан билээ.