Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэний агаарын тээврийн онгоцныхон Хойд Солонгосын пуужинг харжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Лхагва гарагт Хойд Солонгосын дэглэм өөрийн хамгийн хол тусгалтай баллистик пуужинг туршсан билээ. Пуужинг өглөө үүрээр зүүн зүгт харваж, Япон тэнгисийн усанд унасан байдаг.

Тэгвэл Хонг Конгийн Cathay Pacific компанийн иргэний тээврийн нисэх онгоцны багийнхан энэхүү пуужингтийн туршилтын гэрч болсноо мэдээлжээ. Уг онгоц Хонг Конгоос Сан Франциско чиглэлд нисэж байсан юм.

Тэд Хвасонг-15 пуужинг турших үед Японы тэнгисийн дээгүүр нисэж явсан байна. Энэ үеэр тэнгэрээс Хойд Солонгосын пуужин доошилсоор усанд унажээ.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч “CX893 нислэгийн багийнхан Хойд Солонгосын пуужин агаар мандалд орж ирэн усанд унахыг харжээ. Онгоц хэдийгээр пуужингийн туссан газраас хол байсан ч нисгэгчид энэ явдлын талаар Японы нислэгийн хяналтын төвд мэдээлжээ” гэсэн байна.

 

Онгоцны нислэгт пуужин ямар нэг нөлөө үзүүлээгүй бөгөөд Cathay Pacific компани үүнээс болж нислэгийн замаа өөрчлөхгүй гэжээ.

Тус компанийн ерөнхий менежэр Марк Хоэй нислэгийн багаас “БНАСАУ-ын пуужин манай байрлалаас холгүй унахыг бид харлаа” гэсэн мэдээллийг хүлээж авсан байна.

Хоэйн хэлснээр тухайн үед Японы эрэгт ойрхон нисэж байсан CX096 ачааны онгоц пуужинд бүр илүү ойрхон буюу хэдэн зуун метрийн зайтай өнгөрсөн байх магадлалтай байна гэжээ. CX096 нислэгийн онгоц Хонг Конгоос Аляскийг зорин нисэж байсан гэнэ.

Олон улсын агаарын тээвэрт Хойд Солонгосын пуужингийн туршилт аюул учруулж болзошгүй байгаа нь эндээс харагджээ.

 

Эх сурвалж: The Guardian