Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Малчид малын тэжээлийг махаар солих болон ноос, арьс ширний урамшууллын мөнгөндөө дүйцүүлэн авах боломжтой

ikon.mn
2017 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулсан "Шуурхай штаб" Булган, Өвөрхангай аймагт ажиллалаа.

Өвөрхангай аймаг нийт 28446 малчинтай, 2017 оны урьдчилсан дүнгээр нийт 5548,3 мянган мал өвөлжинө. Аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг 58.1 хувьтай бэлтгэсэн байна. Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нөхөн бүрдүүлэхэд зориулж төсвийн тодотголоор аймгуудад нийт 4.5 тэрбум төгрөг олгосон. Үүнээс Өвөрхангай аймагт мал болон сумын тоонд харьцуулан 423.4 сая төгрөг олгосон юм.

"ӨВӨЛ, ХАВРЫГ ӨНТЭЙ ДАВЪЯ” өвс тэжээлийн аян Өвөрхангай аймгийн Бүрд сумаас эхэллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2017-2018 оны өвөл, хаврын улиралд малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор малын тэжээл импортлон малчид фермерүүдэд худалдан борлуулах “ӨВӨЛ, ХАВРЫГ ӨНТЭЙ ДАВЪЯ” аяныг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд импортоор авах малын тэжээлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Хуулийн хэрэгжилт 2017.12.04 - 2018.06.30 хооронд хүчин төгөлдөр байна.

Өнөөдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд өвс, тэжээлийн аяны нээлтийг зохион байгууллаа. Хуулийн хэрэгжилт энэ сарын 4-нөөс хэрэгжиж эхлэх ч аж ахуй нэгжүүд хугацаа алдахгүйн үүднээс өвс, тэжээлээ оруулж ирэн худалдаалж эхэлж байна.Уг аяны хүрээнд өнөөдөр Бүрд суманд 8 тонн малын тэжээлийг малчдад борлууллаа. Ингэхдээ 25 кг малын тэжээлийг 11,000 мянган төгрөгөөр малчдад худалдаалсан юм.Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хууль хүчин төгөлдөр хэрэгжсэн тохиолдолд дээрх үнэ 9,300 төгрөг болон хямдарч, малчдад худалдаалах боломж бүрдэнэ. 

 

Энэ үеэр Бүрд сумын 10 малчин нэгдэж, ноосны урамшуулал авсан мөнгөөрөө 4 тонн малын тэжээл авч байлаа. Малчид, фермерүүд тухайн борлуулагч аж ахуйн нэгжүүдээс малын тэжээлийг бэлэн мөнгөөр, мал, махаар солих болон ноос, арьс ширний урамшууллын мөнгөндөө дүйцүүлэн худалдан авах боломжтойг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэллээ. 

Мөн малчид, фермерүүд “Өвөл хаврыг өнтэй давъя” арга хэмжээний хүрээнд худалдаалж буй малын тэжээлээс худалдан авахад зориулсан зээл олгох боломжийн талаар зарим банкуудтай хамтран судалж, шийдэхээр ажиллаж байгаагаа салбарын сайд дуулгасан. 

Өвс, тэжээл импортлон борлуулах ажлыг улсын хэмжээнд нийт 29 аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа.12-р сарын дунд үеэс хэтрэхгүйгээр хуулийн хөнгөлөлт эдэлсэн аж ахуй нэгжүүд малчдын гарт хямд үнээр өвс тэжээлийг түгээх ажлыг эхлүүлэх чиглэлийг сайд Б.Батзориг өгөөд байгаа юм. 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ