2017/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.29₮
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-10°
|
-20°
23:00
S44
-23°
00:00
S44
-23°
01:00
S28
-23°
02:00
S28
-24°
03:00
S44
-24°
04:00
S44
-25°
05:00
S44
-26°
06:00
S44
-26°
07:00
S44
-26°
08:00
S44
-26°
09:00
S44
-26°
10:00
S44
-24°

SMS 25 нас хүрлээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 4
iKon.MN

Өчигдөр буюу Ням гараг гар утасны богино мессэж (SMS) бий болсны 25 жилийн ойн өдөр байв.

1992 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Британий инженер Нэйл Пэпворт тус улсын харилцаа холбооны Vodafone компанийн гүйцэтгэх захирал Ричард Жэрвис руу дэлхийн хамгийн анхны богино мессэжийг бичиж, илгээж байжээ.

Компьютер дээрээс бичсэн мессэж Жэрвисийн Orbitel 901 загварын гар утсанд ирсэн байна. Мессэжний агуулга нь ердөө “Merry Christmas” гэж байжээ.

Гэвч зул сарын баяраа тэмдэглэж байсан Жэрвис хариу бичиж чадаагүй байна. Учир нь тэр үеийн гар утаснуудад мессэжний функц байгаагүй юм.

Гэхдээ Пэпворт SMS-ийн загалмайлсан эцэгт тооцогддоггүй. Уг санааг бүр 1984 онд болсон харилцаа холбооны салбарын хурал дээр Мэтти Макконэн танилцуулж байжээ. Харин анхны мессэжийг илгээх азтай хүн нь Пэпворт болсон юм байна.

Гэхдээ мессэж нь GSM технологийн стандарт болтлоо хэсэг хугацаа зарцуулсан ба 1994 онд Нокиа гар утасны 2010 загвартаа анх SMS-ийг танилцуулжээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар гар утас хэрэглэгчдийн 97 хувь нь богино мессэжээр харилцдаг гэсэн тоог Pew Research судалгааны байгууллага гаргасан байна.

2014 оны зөвхөн зургаадугаар сард дэлхий даяар нийт 561 тэрбум мессэж илгээгдсэн нь өдөрт 18.7 тэрбум гэсэн үг юм.

Богино мессэжнээс эхэлсэн технологийн хувьсгал өргөжсөөр өнөөдөр чат, мессэнжэр, сошиал сүлжээний үндэс болсон “texting” гэх үйл үгийг ч бий болгоод байна.

 

Эх сурвалж: CNET

 

x