Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэль улс өөрийн крипто валютыг гаргахаа зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өөрийн үндэсний байгалийн эрдэс баялгаар баталгаажсан “Petro” нэртэй крипто валют гаргах гэж байгаагаа зарлажээ.

Төрийн мэдлийн VTV сувгаар ярихдаа тэр “Венесуэль улс өөрийн крипто валютыг гаргаж байгаагаа зарлаж байна. Түүнийг Петро гэж нэрлэх болно. Уг валют нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг олон улсын банк санхүүгийн орчин үеийн түвшинд хүргэх юм” гэсэн байна.

Мадуро долоо хоног бүрийн амралтын өдөр “Ням гарагт Мадуротай хамт” нэртэй телевизийн шоу хийдэг юм. Сүүлийн жилүүдэд тус улсын эдийн засаг их хэмжээгээр доройтож, сүүлийн нэг сарын хугацаанд үндэсний валют боливарын ханш нь 57 хувиар унаад байна.

Мадуро бас BlockchainBase нэртэй шинэ крипто валютыг үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлэх байгууллагыг байгуулжээ. Газрын тосны үлэмж баялагтай Венесуэль улс 2014 оноос эхэлсэн түүхий эдийн үнийн уналтад нэрвэгдээд байгаа. Одоогоор тус улс нэг баррель газрын тосыг $50.15-аар үнэлж байгаа ч гол худалдан авагч АНУ эдийн засгийн хориг тавиад байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today