Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарын Засгийн газар Ромын папаас "Рохинжа" гэдэг үгийг ашиглахгүй байхыг хүссэн

Үндэсний шуудан сонин
2017 оны 12 сарын 4
Үндэсний шуудан
Зураг зураг

-Ромын пап Францис өнгөрсөн баасан гаригт Бангладешт дүрвэж очоод буй Мьянмарын үндэстний цөөнх болох ислам шашинт рохинжачуудын төлөөлөл болох 16 хүнтэй Бангладешийн нийслэл Дакка хотод уулзсан билээ. Энэ үеэр дүрвэгсдийн төлөөлөл тэдэнд тулгарч байгаа асуудал, ямар нөхцөлд хэрхэн амьдарч байгаа талаараа дэлгэрэнгүй ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцсон байна. 

Өнгөрсөн долоо хоногт Ромын пап Ази дахь анхны айлчлалаа Мьянмараас эхэлснээсээ хойш анх удаа рохинжа гэдэг үгийг мөн ашигласан байна. Тэрбээр Мьянмарт байх хугацаандаа энэ үгийг огт хэлээгүй юм. Мьянмарын Засгийн газар рохинжачуудыг хууль ёсны үндэстний цөөнх гэж үздэггүй учир рохинжа гэсэн үгийг ашиглахгүй байхыг түүнээс хүссэн байж магадгүй юм гэж ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Мьянмарын Рахайн мужид есөн цагдааг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Эдгээр цагдааг рохинжа босогчид хөнөөсөн гэж

Мьянмарын Аюулаас хамгаалах хүчнийхэн үзэж, босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Үүний улмаас 600 мянга гаруй рохинжа хүн хөрш Бангладеш руу дүрвээд байна. Дүрвэгсдийн олонх нь Бангладешийн өмнөд нутгийн Кокс-Базар хотод байгуулсан дүрвэгсдийн хуарангуудад амьдарч байгаа юм.

Хоол хүнс, эм тарианы нөөц дуусаж, эрүүл ахуй болон ариун цэврийн нөхцөл байдал муу байгаагийн улмаас хуарангуудад элдэв халдварт өвчин тархах эрсдэл нүүрлээд байгаа аж.

Зураг