Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукербергийн өрсөлдөгчид биткоины анхны тэрбумтнууд боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт дэлхийн анхны крипто валют болох Биткоины ханш $11,700-г давж шинэ дээд амжилт тогтоосон юм.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн Фэйсбүүкийн санааг хулгайлсан гэж 2006 онд Марк Зукербергийг шүүхэд өгч байсан ихэр ах дүүс болох Камерон, Тайлер Уинклвосс нар анхны биткоины тэрбумтнууд болжээ.

Сошиал сүлжээний санааг нь хулгайлж, Фэйсбүүкийг бүтээсэн гэж тэд Зукербергийг шүүхэд өгснөөр ялалт байгуулж, тухайн үедээ $65 саяын нөхөн төлбөр авч байсан юм.

Ихэр ах дүүс үүний дараа олсон мөнгөнийхөө зарим хэсгээр их хэмжээний биткоин худалдаж авсан байна. Тэд 2013 онд одоогийн нийт олборлогдоод байгаа биткоины 1 хувийг $11 саяар худалдан авч байжээ.

Тэр цагаас хойш биткоины ханш 10,000 гаруй хувиар өссөнөөр саяхан тэднийг анхны биткоины тэрбумтнууд болгосон байна. Ихрүүд 2015 онд Gemini нэртэй биткоины арилжааны төвийг байгуулж байсан юм.

Тэдний нэг Тайлер тухайн үед “Бид NASDAQ, NYSE зэрэг томоохон биржүүдтэй адилхан дижитал валютын арилжааны төвийг байгуулахыг зорьсон юм” гэж Financial Times сонинд ярьж байв.

Биткоин крипто валютын ханш энэ оны нэгдүгээр сарын 1-нд $1,000 хүрэхгүй үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар 12 дахин өсөөд байна.

 

Эх сурвалж: Russia Today