Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын парламент химийн аргаар хөнгөлөх шийтгэлийн хүрээг өргөжүүлэх хууль баталлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнө нь зөвхөн хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүдэд оноодог байсан химийн аргаар хөнгөлөх шийтгэлийн хамрах хүрээг өргөжүүлэх хуулийн нэмэлтийг Өмнөд Солонгосын парламент өчигдөр баталжээ.

Шинэчилсэн хуулиар бол хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан, бэлгийн халдлага нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд хөнгөлж шийтгэхээр болсон байна.

Мөн бусдын бие эрхтний зураг, дүрсийг нууц камераар авах хэрэгт ийм шийтгэл оноохыг засгийн газар санаачилсан ч парламент үүнийг оруулалгүй хассан ажээ.

2011 онд химийн аргаар хөнгөлөх аргыг Азид анх удаа Өмнөд Солонгос хэрэгжүүлж эхэлсэн юм. Тухайн үед хэд хэдэн хүчингийн хэрэг гарч, олон нийтийн бухимдал нэмэгдсэнтэй холбоотой ийм арга хэмжээ авч байжээ.

Энэ нь албадан эм уулгаж, эсвэл тарилга хийснээр хүнийг бэлгийн харилцаанд орох боломжгүй болгодог шийтгэл юм. Харин уг эм, тариаг хэрэглэхийг зогсоосон цагаас хүн эргэн хэвийн байдалд шилждэг ажээ.

 

Эх сурвалж: Korea Times