Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгүүдийн хуваарилалтыг гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт 2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгүүдийн хуваарилалтыг сугалаагаар шийдлээ.

Нийт 32 шилдэг баг өрсөлдөх ба тэдгээрийг дөрөв, дөрвөөр нь найман хэсэгт хувааж байгаа юм. Хэсгүүдийн хамгийн сонирхолтой нь “B” хэсэг болж, Испани, Португалийн шилдэг багууд Ази, Африкаас шалгарсан Мороко, Ирантай өрсөлдөхөөр болжээ.

Бусад хэсгүүдийн хуваарилалт харьцангуй зөөлөн боллоо гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Зохион байгуулагч ОХУ-ын баг “A” хэсэгт ДАШТ-ийн салхийг хагалж, зургаадугаар сарын 14-ний Пүрэв гарагт Саудын Арабын шигшээтэй тоглохоор болжээ.

Олон удаагийн дэлхийн аварга Германчууд “F” хэсэгт Мексик, Швед, Өмнөд Солонгостой таарсан байна.

Англичууд “G” хэсэгт Бельги, Панам, Тунистай таарсан бол Лионел Мессигийн Аргентинчууд “D” хэсэгт сүүлийн үед онцгойрох болсон Исландын шигшээ багтай таарчээ.

Мөн Аргентинчууд ДАШТ-д олон удаа таарч байсан Нигерийн багтай нэг хэсэгт ороод байна.

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ зургаадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдах юм.

 

Эх сурвалж: Fox Sports