Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Золжаргалыг цагдан хорих шаардлагагүй гэж үзээд СУЛЛАХААР боллоо

С.Бадрал, iKon.mn
2017 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:31 2017/12/01

Нийслэлийн Прокурорын газраас Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан саналын дагуу Н.Золжаргалд хилийн хязгаарлалт тавих шийдвэр гаргасан тухай бид мэдээлсэн билээ. Прокурор түүнийг цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн учир шүүхэд санал оруулаагүй байна. Иймээс Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангиас суллахаар болжээ. 

17:13 2017/12/01

Нийслэлийн Прокурорын газраас Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд хязгаарлалт тогтоох Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлжээ.

Энэ саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцлээ.

Шүүхээс Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн саналыг баталж, Н.Золжаргалыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч  шийдвэрлэлээ гэж Шүүхийн олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.