Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Төрөлх Англи хэлтнүүд Монгол хэлийг сурахад 1,100 цагийн хичээл шаардлагатай гэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын дипломатчдад гадаад хэл сургах үйл ажиллагааг эрхэлдэг Foreign Services Institute (FSI) засгийн газрын агентлаг гадаад хэлнүүдийн хүнд хэцүүгийн түвшнийг гаргасан байдаг ажээ.

Өөрөөр хэлбэл төрөлх англи хэлтэй хүмүүст гадаадын ямар хэл сургахад хялбар, эсвэл хэцүү болохыг таван төрөлд хувааж үзүүлсэн байна.

Ингэхэд Монгол хэл дөрөвдүгээр ангилалд багтжээ. Энэ ангиллын хэлүүдийг доод тал нь 1,100 цагийн хичээлээр суралцах боломжтой гэнэ.

Гэхдээ Монгол хэл нь ангилал дотрох бусад хэлнүүдээс хэцүү гэсэн тодорхойлолттой жагссан байна.

Англи хэлтнүүдэд сурахад хамгийн амархан буюу нэгдүгээр ангиллын хэлнүүд нь Франц, Итали, Испани, Швед зэрэг Европын голдуу хэлнүүд байгаа ба тэдгээрийг сурахад 575-600 цагийн хичээл шаардлагатай ажээ.

Харин хамгийн хүнд буюу тавдугаар ангилалд Араб, Хятад (Кантон, Мандарин), Япон, Солонгос хэлнүүд багтсан байна. Эдгээр хэлийг суралцахад 2,200 цагийн хичээл шаардлагтай гэнэ.

Хэлний ангиллын бүрэн жагсаалтыг эндээс үзээрэй.