Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн зурагт худалдан авбал Сингапур улс руу аялах эрх хожих боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 4
Сурталчилгаа

Самсунг брэнд өөрийн хэрэглэгч нартаа сонирхолтой урамшуулалт худалдаанд оролцохыг санал болгож байна.

Самсунг брэндийн аль ч загварын зурагт худалдан авсан хүн бүрт Сингапур улсад аялах 2 хүний эрхийн бичиг хожих боломж нээгдэнэ! Үүнээс гадна бусад худалдан авагчдын дунд 3 зурагт, 3 тоос сорогч, 3 богино долгионы зуух болон 1 угаалгын машин гэх мэт 10 үнэ бүхий бэлэг хожих боломж байгаа.

 

Урамшуулал 2017 оны 12 сарын 4-нөөс 2018 оны 1 сарын 10 хооронд явагдах болно.

Энэхүү урамшуулалт худалдаанд оролцохын тулд Самсунг брэндийн албан ёсны борлуулагч болох Нэкст Электроникс, БСБ Сервис, Номин Электроникс, Саммит Компьютер Технологи компаний салбаруудаас худалдан авалт хийхэд хангалттай. Дэлгэрэнгүй мэдээллийг тус салбар дэлгүүрүүдийн борлуулагч нараас авна уу.

Азтангуудыг Facebook болон Instagram дахь Samsung Mongolia-ийн албан ёсны хуудсаар шууд дамжуулан шалгаруулах болно. Ялагчдыг шалгаруулахдаа Самсунг компаний төлөөлөгч нар болон магадлан итгэмжлэгдсэн нотариатчын оролцоотойгоор шийдвэрлэнэ.

Танд бас нэг маш сонирхолтой санал тавьж байна.

QLED зурагт худалдан авсан хүн бүрт 2017 оны шилдэг инновацийн бүтээгдэхүүн болох Galaxy S8/S8+ ухаалаг утсыг бэлэглэх болно.

Өнгөрсөн жил Самсунг Электроникс компани нь дэлхийн зурагтын зах зээл дээр тэргүүлэгч болсны 10 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ. Энэхүү 10 жилийн хугацаанд тус компани 427 сая зурагтыг зах зээлд нийлүүлж борлуулсан байна.

Шинжээчдийн дүгнэж байгаагаар тус компани нь бүтээгдэхүүнийхээ гүйцэтгэлийг сайжруулах шинэ технологи, бүрэлдэхүүн хэсгүүдийг ашиглан инновацийн төвшинд хүрсэн загвар болон функцитай зурагтуудыг үйлдвэрлэж тухайн сегмент дэх манлайлагч болж чадсан юм. Түүнчлэн орчин үеийн загварт онцгой анхаарал хандуулж, салбартаа хамгийн алдартай дэлхийн мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулсан явдал юм.

Үүний үр дүнд Самсунг компани нь технологийн ололт амжилтууд болон орчин үеийн зурагтуудад үр ашигтай шинэчлэлийг авч ирснээр олон нэр хүндтэй шагналуудыг хүртсэн билээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.