Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын хойгт дайн дэгдэхэд Орос цочирдохгүй, бэлтгэлтэй байгаа гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Лхагва гарагт Хойд Солонгос өөрийн зохион бүтээсэн тив алгасах баллистик пуужинг туршсаны дараа олон улсын нөхцөл байдал хурцдаж эхэлсэн билээ.

Тэгвэл ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Николай Патрушев АНУ-Хойд Солонгосын хооронд хэл амаар өрнөж байгаа дайныг бодитой зэвсэгт мөргөлдөөн болно гэсэн төсөөлөлтэй байгаагаа хэлжээ.

“Бид тооцоолж, бэлдэж байгаа. Дайн эхлэхэд бид огт гайхахгүй” гэж тэр өнөөдөр РИА Новости агентлагт ярьсан байна.

Дайн гарах боломжийг үгүйсгэхгүй байгаа ч ОХУ Хойд Солонгостой хил залгадаг улсын хувьд дайныг хүсэхгүй байгаагаа бас хэлж, дипломат арга замаар асуудлыг зохицуулах нь Москвагийн сонирхол юм гэжээ.

Сүүлийн туршилтын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүч хэрэглэх хувилбар нээлттэй хэвээр байгааг хэлсэн бол тус улсын НҮБ-д суух суурин төлөөлөгч Ники Хэли ерөнхийлөгчийнхөө үгийг баталж, хэрвээ дайнд орохоос өөр аргагүй болбол “Хойд Солонгосын дэглэмийг бүрэн сүйрүүлнэ” гэж анхааруулсан юм.

 

Эх сурвалж: Russia Today