Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Утааны эсрэг ээж, аавуудын САНУУЛГА

А.Намуун, iKon.mn
2017 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Утааны эсрэг ээж аавууд ТББ" Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид хандан Ялалтын талбай дээр өнөөдөр жагслаа. Тэд хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа орчин нөхцөлд амьдарч байгаа иргэдийнхээ өмнөөс дуугаран ийнхүү жагссан юм.

Жагсаалд оролцогсод "Амьсгалах эрхийг минь хангаж өгөөч", "Ж.Бямбадоржоо эмнэлэгийн коридороор яваад үзээч", "Ж.Бямбадорж даргаа, ажлаа хийж чадахгүй бол чаддагаар нь хийлгэ", "Бид үхэж байна, бидний эрхийг хамгаалаач", "Хэдэн хүний амийг алдаж бай Ж.Бямбадорж Та дугарах юм бэ" гэх зэрэг уриа лоозон барьцгаажээ. 

"Утааны эсрэг ээж аавууд" ТББ энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын гадаа цуврал жагсаал хийхээр төлөвлөсөн байна.

Тэдний эхний жагсаал арваннэгдүгээр сарын 10-нд Хотын захиргааны гадаа Хотын дарга С.Батболдод хаягласан байсан юм. Хоёр дахь жагсаалаа ийнхүү Хүний эрхийн үндэсний комиссын гадна талбайд хийлээ. Дараагийн жагсаалыг Агаарын бохирдлыг бууруулах газрын гадаа хийхээр төлөвлөжээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг