Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Эммануэл Макрон Франц хэлийг дэлхийн нэгдүгээр хэл болгоно гэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрийн эх хэлээ дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг хэл болгохоо амлажээ.

Тэр өчигдөр Африкийн Буркина Фасо улсын нийслэл Оугадоугу хотод оюутнуудад хандаж үг хэлэхдээ Франц хэлийг Африкийн төдийгүй дэлхийн нэгдүгээр хэл болгоно гэсэн байна.

Баруун Африкийн орнуудаар айлчилж байгаа Макрон бас эх хэлээ колоничлолын үеийн үлдэгдэл гэж үзэж болохгүй гэжээ.

“Энэ бол хамгаалах ёстой соёлын өв төдий зүйл биш. Үүнд гэрэлт ирээдүй бий. Франц хэлний гэрэл гэгээ, дур татам байдал зөвхөн Франц оронд харьяалагдах ёсгүй” гэж тэр хэлсэн байна.

Франц хэлээр дэлхий дээр 274 сая хүн ярьдаг ба дэлхийн тав дахь түгээмэл хэл юм.

Макрон хуучин колони байсан улс орнуудтай харилцаагаа сайжруулах зорилготой аялж яваа. Түүний хамтын ажиллагааны хүрээнд цагаачлал, хүний эрх, терроризмийн эсрэг тэмцэл зэрэг сэдэв багтаж байна.

Макрон бас Францын хуучин колони орнуудтайгаа тэгш бус харьцаж ирсэн практикийг арилгахаа амлажээ.

 

Эх сурвалж: Independent