Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан толь бичигтэй боллоо

ikon.mn
2017 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр"-ийн хүрээнд өнөөдөр сургуулийн өмнөх насны сонсголгүй хүүхдэд зориулсан анхны шатны хэрэглээний 1,000 үг бүхий зурагт толь бичгийг гардууллаа. Энэхүү толь бичгийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөр батлуулан, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр 1,000 хувь хэвлүүлсэн байна.

Мөн НҮБ-ын Хүүхдийн сан, "Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо"-той хамтран "Миний онцгой найз", "Бөөлхөний зүүдний найзууд" бага насны хүүхдэд зориулсан зурагт ном, DVD боловсруулан хэвлүүлж, ЕБС-ийн бага ангийн сурагчдад хүргүүлж байна. Зурагт ном, DVD-г Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үеийн найзуудтай хамт суралцах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хэвлүүлсэн аж. 

Цаашид БСШУСЯ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмших тэгш боломжийг хангах зорилгоор гаргасан хуулиудын хэрэгжилтийг хангах чиглэлээр шат дараалсан ажил зохион байгуулахаар төлөвлөж байна. Ойрын хугацаанд ХНХЯ, ЭМЯ-тай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог дэмжих Үндэсний хөтөлбөр"-ийг Засгийн газраар батлуулахаар ажиллаж байгааг энэ үеэр онцоллоо.

Арга хэмжээнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцов. 

 


Эх сурвалж: БСШУСЯ