Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Пуужин” Ронни ээлжит хожлоо авлаа

SPS телевиз
2017 оны 12 сарын 1
SPS
Зураг зураг

Өнөө цагийн снүүкерийн шилдэг тамирчдын нэг, дэлхийн таван удаагийн аварга Английн тамирчин “Пуужин” хочит Ронни О’Салливан энэ жилийн ээлжит түрүүгээ авахаар өрсөлдөж байна. Тэрбээр Их Британийн АШТ-ий эхний шатанд Уэльсийн залуу тамирчин Жэксон Пэйжийг 6:3-аар ялж цааш шалгарлаа.

Ронни эхний хоёр өрөгт 80 болон 117 оноог дараалан авч 2:0-ээр тэргүүллийг авсан ч Жэксон Пэйж өргийн харьцааг тэнцүүлсэн. Харин дараагийн өргүүдэд англи залуу туршлага зааж ялалт байгуулж чадсан.

Тоглолтын дараа Ронни хэвлэлд “Тэр Британийн шилдэг залуу тоглогчдын нэг мөн. Тэр илүү хичээж чадвал аюул тарьж чадахаар харагдаж байна” гэжээ.

Ронни О’Салливан 1993 онд буюу дөнгөж 17 насандаа Их Британийн АШТ-д түрүүлж, энэ тэмцээний түрүүг хүртсэн хамгийн залуу снүүкерчин болж байсан юм.

Зураг