Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарсны улмаас иргэд осгож нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна.
“Малдаа явсан эмэгтэй осгож нас барсан байна” мэдээллийн дагуу Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа хийж байгаа бол Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат иргэн Б осгож нас барсан хэргийг харьяа цагдаагийн газарт шалгаж байна. Мөн нийслэлийн хоёр дүүргийн цагдаагийн хэлтэст хүн осгож нас барсан хэрэг бүртгэгджээ.
Эх сурвалж: ЦЕГ