Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Имаи Тоёказү: Монголчууд амлалтаа биелүүлдэг, биелүүлэхийн тулд хичээдэг байх хэрэгтэй

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Японы "Maruima" барилгын компанийн Ерөнхий захирал Имай Тоёказүтай ярилцлаа.

Тэрбээр Монголын бизнесийн орчин, барилгын салбарын талаар ямар сэтгэгдэлтэй явдаг талаараа ярьсан юм. 


- Юуны өмнө та өөрийгөө болон компанийхаа талаар товч танилцуулахгүй юу?

- Намайг Имаи Тоёказү гэдэг. Би Япон улсын “Maruima” барилгын компанийн ерөнхий захирлаар ажилладаг.

Сүүлийн 3-4 жилийн хугацаанд Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулан ажиллаж байна. Энэ хугацаанд Мастер групп ХХК-ийн хамтаар Хоймор хэмээх оффисын төслийг хэрэгжүүлж өнөөдөр Монголын талын ажилчидтай барилгын нээлтийн арга хэмжээг хийж байна.

- Мастер Группийн хамтын ажиллагааныхаа талаар дэлгэрүүлбэл?

- Тус компанийн Pro One, Хоймор оффисын төсөл дээр хөрөнгө оруулж, хоёр дахь төсөл буюу Хоймор оффисын төсөлд гар бие оролцож ажилласан. Нэгэнт бизнесийн харилцаа тогтоон, нэг нэгнээ сайтар таньж, харилцан сайн түнш байж чадахаа гэрчилж чадсан тул цаашид ч жил бүр ямар нэгэн төсөл хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Үүнд хүний хөгжлийн хамтын ажиллагаа ч орно.

- Хамтран ажилласан төсөл дээр Япон талын оролцооны талаар сонирхуулахгүй юу та?

- Хоймор барилгад хөрөнгө оруулахаас гадна, барилгын ажлын карказ зангидах шатнаас авахуулаад Япон инженерүүдийг авчирч, барилга бүтээцийн чанарт хяналт тавьж, зааж сурган, зөвлөгөө өгч  ажилласан байгаа.  Япон тал барилгын чанар, хяналтыг хариуцан ажилласан. Хоймор оффисын хувьд бид Мастер Групптэй хамтран япон стандартын хөрөнгийн менежментийн үйлчилгээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Учир нь барилгын чанар түүнийг барьсанаар дуусахгүй.

Урт хугацаааны туршид барилгын үнэ цэнийг алдагдуулалгүй, худалдан авагч, түрээслэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгахтай холбоотой олон ажлуудыг хөрөнгийн менежментийн үйлчилгээгээр үзүүлнэ. Ерөнхийдөө барилга болон хэрэглэгчээ хоёуланг нь халамжлах үйлчилгээг үр дүнтэй, хамгийн сайнаар, хамгийн чанартайгаар тогтмол хийж гүйцэтгэх юм. 

Мөн Мастер Группээс Гоё Гудамж нэртэй төслийг санаачлан  Хоймор болон Pro One оффис орчмын 5,700 мк.в нийтийн эзэмшлийн зам, талбайг засаж тохижуулахаар зөвшөөрөл авч, ирэх хавраас хэрэгжүүлэхээр болсоныг энэ дашрамд дурдмаар байна. Энэ бол Улаанбаатар хотдоо оруулж буй хөрөнгө оруулалт болохоос гадна хэрэглэгчдэдээ тав тухтай оффисын гадна орчныг бүрдүүлж өгч байгаа ажил юм. 

- Барилгын Япон стандартын онцлогын талаар хэдэн зүйл онцолбоос?

- Япон бол газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байрладаг арлын орон учраас барилгын стандарт нь газар хөдлөлийн шаардлага өндөр байдаг. Мөн газар хөдлөлийн үед галын аюул нүүрлэж болзошгүй тул галын гарцын шаардлагыг нарийвчлан заасан байдаг. Хоймор оффис нь энэ шалгуурыг хангасан. 

- Хоймор оффист талбай түрээслэх, худалдан авах хүмүүс хаана хандах вэ?

- Борлуулалт, түрээсийг Мастер Групп компани хариуцан ажиллаж байгаа. Борлуулалтын дараах үйлчилгээг Япон компани, Мастер Групп хамтран хэрэгжүүлнэ. Манай Хоймор оффист талбай сонирхож байгаа хэрэглэгчид байвал HoimorOffice пэйж хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

- Мастер групптэй хамтран хэрэгжүүлсэн төслөө өнөөдөр ашиглалтад оруулж байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

- Бид Мастер группийн анхны ProOne төслийн барилгын ажилд бол гар бие оролцоогүй. Харин Хоймор төсөлд гар бие оролцож, тусалж дэмжин ажилласан тул хамтарсан гэдэг утгаараа чанарын хувьд илүү сайжирсан гэж бодож байгаа.

Бусад компанитай харьцуулахад сайхан хэрэгжүүлсэн төсөл гэж бодож байна. Гэхдээ үүгээр сэтгэл ханаад зогсох биш, туршлагаасаа суралцан цааш цаашдаа илүү сайжирч боловсрох хэрэгтэй. Мөн Япон маягийн ухамсраас суралцаж байгаа нь анзаарагдаж, хоорондоо илүү их нийцэх болсон гэж үзэж байна.  

 

- Монголын талаар таны сэтгэгдэл?

- Цаг агаарын хувьд хүйтэн байна. Бизнесийн хувьд, хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийх  ёстой газар гэж харж байгаа. Гадаадад суралцаж, ажилласан иргэд нь эргээд улсдаа бүтээн байгуулалт хийх хэрэгтэй гэж бодож байна.

- Бизнесийн боломж хир байна вэ?

- Байлгүй яахав. Бизнесийн боломж бүрэн дүүрэн байна гэж харагддаг. Мэдээж зах зээлийн хямралын үед гадны хөрөнгө оруулалт орж ирэх тул үндэсний компаниуд өөрсдийгөө хэрхэн авч үлдэх вэ гэдэгт анхаарах ёстой гэж бодож байна.

Зөвхөн Монгол ч төдийгүй бидний хувьд ч гэсэн эдийн засгийн уналтын үед дампуурахгүйн тулд илүү их төлөвлөлттэй хичээн ажилладаг. Монгол бол хөгжлийн эхэн шатандаа явж байгаа ирээдүйтэй улс гэж үзэж байгаа болохоороо ч бид өнөөдөр энд ирээд зогсож байна.

- Тогтвортой хөгжлийн үндэс нь юу байж болох вэ?

- Далайд гарцгүй орны хүмүүсийн сэтгэлгээ нь жаахан хатуу, тогтсон байдаг санагдсан.  Тиймээс өөрсдийн онцлогийг уян хатнаар хүлээн авч, тогтсон заншлыг бага багаар өөрчлөн сайжруулах хэрэгтэй юм болов уу.

- Япончууд Зүүн Өмнөд Азид их хөрөнгө оруулдаг. Манай улс тэдний дэргэд бизнесийн боломж хир байгаа вэ?

- Байлгүй яахав. Бид Филиппин, Тайланд, Лаост ч гэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийдэг. Монголчуудад хийе, бүтээе, ажиллаж, хөдөлмөрлөе гэсэн сэтгэл байгаа нь харагддаг. Зүүн Өмнөд Азиас үүгээрээ ялгаатай.

Эдгээр улс бол гадаадын хөрөнгө оруулалт нь голлочихсон улс, өөрсдийнх нь оролцоо бага байдаг гэсэн сэтгэгдэл төрсөн.  

- Монголын ҮХХ-ийн салбар, зах зээлийг хэрхэн дүгнэж байна вэ?

- Санхүүгийн байгууллагуудын хүч суларсан байгаа энэ үед орон сууцны зээл авахад иргэдэд бэрхшээлтэй байгаа байх. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр, зах зээл эргэлтэд орж, зээлийн хүү буурах, зээл авах боломж нэмэгдэхэд 4-5 жил зарцуулах байх гэж бодож байна.

Төрөөс хүчээ хаана хуваарилахаа шийдэж, зээл авахад хялбар болбол үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт нэмэгдэх байх.

- Өөрийн туршлага дээр үндэслээд Монголын барилгын компаниудад санаа оноо болгох зүйл байна уу?

За мэргэжлийн хүмүүст юу хэлэх вэ дээ. Харин ерөнхий нэг зүйл хэлэхэд барилга барихад олон туслан гүйцэтгэгчтэй хамтран ажилладаг учраас бизнесийн харилцаанд орж буй талууд амлалтаа биелүүлдэг, биелүүлэхийн тулд хичээдэг л байх хэрэгтэй гэж боддог.

Тухайлбал монголчуудад  алдаагаа нуух хандлага ажиглагдсан. Хүн бол хэзээ ч алдаж болно. Алдаагүй бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, хүний үйл ажиллагаа гэж байхгүй. Тиймээс алдаагаа эртхэн ухамсарлаж, хүнээс тусламж авах гэдэг өөр нэг сонголт байдгийг үргэлж санах хэрэгтэй. Хүнээс тусламж хүснэ гэдэг ичих зүйл биш шүү дээ. 

- Баярлалаа

 

Та “Хоймор” оффисын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл брошур татах дарна уу. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.