2017/12/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.27₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-21°
16:00
S44
-17°
17:00
S28
-20°
18:00
S28
-22°
19:00
S44
-22°
20:00
S44
-23°
21:00
S44
-23°
22:00
S44
-24°
23:00
S44
-24°
00:00
S44
-24°
01:00
S28
-24°
02:00
S28
-25°
03:00
S28
-26°

Хойд Солонгосын шинэ пуужингийн зураг судлаачдыг гайхшруулж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 1
iKon.MN

Саяхан туршсан шинэ пуужингийнхаа гэрэл зургийг Хойд Солонгос хэвлэлээр тараасан нь АНУ-ын судлаачид, мэргэжилтнүүдийн дунд маргаан дэгдээгээд байна.

Гэрэл зураг дээр Хвасонг-15 пуужинг турших ажиллагааг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гардан зохион байгуулж байгааг харуулжээ. Пуужингийн овор хэмжээ судлаачдыг гайхшруулаад байна. Хойд Солонгосын үзүүлж байсан хамгийн том пуужин гэж тэд баталж байгаа юм.

Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх зорилготой Жэймс Мартины судалгааны төвийн мэргэжилтэн Майкл Дуйцман “Маш том пуужин. Хойд Солонгосын хувьд том гэсэн үг биш. Дэлхий дээр цөөхөн хэдхэн орон ийм хэмжээтэй пуужин бүтээж чадна. Тэдний клубт Хойд Солонгос нэгджээ” хэмээн бичсэн байна.

Пёньян энэ пуужингаа супер том хэмжээтэй цэнэгт хошууг тээвэрлэх чадалтай гэж мэдээлсэн юм. Харин пуужингийн мэргэжилтэн Майк Эллеман хэдийгээр пуужин өөрөө том боловч хангалттай том цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай гэдэгт эргэлзэж байгаагаа 38North сайтад бичжээ.

Түүний дүгнэлтээр Хвасонг-15 нь АНУ-ын зүүн эрэгт цохилт өгч чадахгүй, баруун эрэгт багахан хэмжээний цөмийн цэнэгт хошууг хүргэж чадна гэсэн байна.

Ямартай ч Хойд Солонгос пуужингийн технологидоо томоохон ахиц дэвшил гаргасныг бүгд дуу нэгтэй зөвшөөрч байгаа юм. Хэдийгээр АНУ тус дэглэмд янз бүрээр дарамт шахалт үзүүлж байгаа ч цөмийн болон пуужингийн туршилт бүрийн дараа Вашингтоны боломж улам бүр багасаж байна.

Өмнөд Солонгосын Бусаны Үндэсний их сургуулийн улс төр судлалын профессор Роберт Кэлли “Бид хэчнээн зогсоох гэж хичээсэн ч тэд ахисаар байна. Цөмийн зэвсгээс нь салгах бидний боломж улам бүр багасаж байна. Ерөнхийдөө бид мухардчихлаа. Хойд Солонгосын цөмийн зэвсгийн статусыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон гэж би бодож байна” гэж Лос Анжелес Таймс сонинд ярьжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

x