Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр" үйл ажиллагаа болно

ikon.mn
2017 оны 12 сарын 1
iKon.MN

ХНХЯ-ы 10 давхрын хурлын танхимд

09:00 цагт ХНХЯ-аас Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангасан ажил олгогчдын сайн туршлагыг түгээх нь" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Төмөр Замын дээд сургуульд

09:00 цагт "Бид сэргийлж чадна. Харин та" 10 хоногийн аяны нээлт болно.

БСШУСЯ-ны 401 тоотод

09:30 цагт Сургуулийн өмнөх насны сонсголгүй хүүхдүүдэд зориулсан анхан шатны хэрэглээний 1,000 үг бүхий зурагт толь бичгийг гардуулах арга хэмжээ болно.

Чингэлтэй хайрханд

10:00 цагт Чингэлтэй хайрханы явган аяллын замыг тэмдэгжүүлэн, тохижуулсан амрах цэгүүдийн нээлт болно.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын​ Соёмбо танхимд

10:30 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

Улаанбаатар зочид буудалд

11:00 цагт "ХДХВ, ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр"-т зориулсан хэвлэлийн бага хурал болно.

Монголын Үндэсний музейд

11:00 цагт Польш ба Америкийн генерал, Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын төлөө дайнд оролцогч, Польшийн зэвсэгт бослогын удирдагч-Үндэсний зэвсэгт хүчний ерөнхий тэргүүн Тадеуш Костюшкогийн таалал төгссөний 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийнэ.

БЗД-ийн Тамгын газар, БЗД-гийн Нийгмийн даатгалын урд

11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн сургалттай 55 дугаар тусгай дунд сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.

Саппоро үйлчилгээний төвийн өмнөх талбайд

11:00 цагт Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөрт зориулсан өдөрлөгийн нээлтийн арга хэмжээ болно.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ байранд

11:30 цагт "Цусаа бэлэглэх өдөр” үйл ажиллагаа болно. 

Захирагчийн ажлын алба "А заал"

11:30 цагт Нийслэлд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулсантай холбогдуулан мэдээлэл хийнэ.

СХД-ийн 22-р хороо Дотоодын цэргийн 05 дугаар анги

11:40 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн бие бүрэлдэхүүн "Цэргийн тангараг" өргөх ёслолын ажиллагаа болно.

Ялалтын талбайд 

12:30 цагт Утааны эсрэг жагсаал болно.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, 3 давхрын хурлын танхимд /СТӨ "Г" корпус/

15:00 цагт "Гэрэл зураг дахь Монголчуудын түүх" цувралын "Монгол орон ба монголчууд-III" Г.И.Боровкагийн 1925-1926 онд Монголд археологийн судалгаагаар ажилласан үеийн гэрэл зургийн цуглуулгаас бүрдсэн каталогийн нээлт болно.