Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Батхуяг: 1,000 ширхэг авдар ҮНЭГҮЙ тараана

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

"Гэрэлт Эдлэл" ХХК “Монгол үндэсний тавилгаараа гоёцгооё” өдөрлөг зохион байгуулж, 1,000 авдар үнэгүй тараах гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Гэрэлт Эдлэл" ХХК-ний захирал Н.Батхуяг "Манай компани 2008 онд байгуулагдсан. Миний бие Монгол Үндэсний тавилгыг 25 дахь жилдээ хийж байна. Гол зорилго нь Монгол үндэсний тавилгыг дэлгэрүүлж, хөгжүүлэхэд оршино. 

Бид 1,000 ширхэг авдрыг үнэгүй тараах "Монгол үндэсний тавилгаараа гоёцгооё" гэсэн нэртэй үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь үндэсний өв соёлоо дэлгэрүүлж, дээдлэх зорилготой. 

Энэ бол 5,000 авдрыг үнэгүй тараах үйл ажиллагааны эхний ээлж. Цаашид мянга мянгаар нь тарааж дуусгана. Нэг айл өрхөд нэг авдар тараах зорилготой. Бидний тараах гэж буй авдар  20,000 төгрөгөөр борлуулагддаг. 

 

Монголчууд эрт дээр үеэс айл болгонд авдартай байдаг уламжлалтай байсан. Гэтэл энэ өв соёл нь алдагдаж байна. 

Түүний дотор бурхны авдар хэмээн эцэг өвгөдийн маш хүндтэй авдар байсан. Энэхүү бурхны авдар мартагдан, сүүлийн жилүүдэд мөнгөний мод, гахай гэх мэт зүйлсийг шүтдэг болсон. Тиймээс бид энэ бүгдийг өөрчилж, 1,000 ширхэг бурхны авдар тараах гэж байгаа юм. 

Арванхоёрдугаар сарын 3-нд UB Palace-д бүртгүүлсэн хүмүүсийнхээ авдрыг өгч,  үндэсний тавилгуудыг таниулах арга хэмжээг зохион байгуулна. Энэ өдөр буян хишиг дуудах ном хурна, дуучид ая дуугаа өргөнө, Монгол үндэсний өв уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд зэрэг олон үйл ажиллагаа болно. 

Авдар авах хүсэлтэй хүмүүсийг бид Хайлаастад байрлах үйлдвэр дээрээ бүртгэж байна. Очихдоо иргэний үнэмлэхтэйгээ ирэх хэрэгтэй. Мөн бид аж ахуйн нэгжүүд рүү бидэнд шилдэг ажилчдаа санал болгох албан бичиг илгээж байгаа" гэв.

Холбогдох дугаар: 94095555, 96220101, 96110101