Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлж, амрах цэгүүдийг тохижуулжээ

ikon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлж, амрах цэгүүдийг тохижуулжээ.

Тус явган аяллын замын дагуу ширээ сандалтай сүүдрэвчүүд, мэдээллийн самбаруудыг байршуулж, зүг заасан, анхааруулах тэмдгүүдийг суурилуулан тохижуулснаар иргэд тохилог аяллын замаар алхан амралтын өдрөө цэвэр агаарт өнгөрөөх боломжтой боллоо.

Мөн явган аялагчид ууланд гарахаас өмнө ойр орчим байрлах дэлгүүрүүдээс тодорхой хэмжээний худалдан авалт хийдэг учир Чингэлтэй дүүргийн иргэдийн орлогод тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Тохижилтын нээлт маргааш буюу арванхоёрдугаар сарын 1-ний 10:00 цагт болох аж.

Алхалт Чингэлтэйн автобусны эцсийн буудлаас 1.5 км зайтай Чингэлтэй Зүрх уулын амнаас эхэлнэ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар