2017/12/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.27₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-21°
16:00
S44
-17°
17:00
S28
-20°
18:00
S28
-22°
19:00
S44
-22°
20:00
S44
-23°
21:00
S44
-23°
22:00
S44
-24°
23:00
S44
-24°
00:00
S44
-24°
01:00
S28
-24°
02:00
S28
-25°
03:00
S28
-26°

Хүний хөдөлгөөнийг дуурайдаг роботыг Тоёота танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN

Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани өчигдөр хүний хөдөлгөөнийг даган дуурайдаг роботыг танилцуулжээ.

T-HR3 хүн дүрст робот нь тусгай мэдрэгч төхөөрөмжүүдийг биедээ зүүсэн хүний хөдөлгөөнийг өндөр нарийвчлалтайгаар дагадаг юм. Токио хотод өчигдөр нээгдсэн Олон Улсын Роботын үзэсгэлэнгийн нэг гол үзвэр нь Тоёотагийн энэхүү робот байжээ.

T-HR3 роботоор алсын зайнаас яг өөрөө хийж байгаа мэт үйлдлүүдийг хийж болдог. Өөрөөр хэлбэл алс газарт өөрөө биеэр очсон мэт ажиллаж болох гэнэ.

Үүнийг Японд сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа ахмад настнуудыг асран сувилах ажилд ашиглах боломжтойг Тоёотагийн роботын салбарын захирал Акифуми Тамаоки ярьжээ.

Үүнээс гадна онцгой ажлын байруудад, гамшгийн бүсэд, сансарт энэ роботыг ашиглан ажиллаж болох гэнэ.

T-HR3 нь 32 үетэй, хүний хөдөлгөөнийг нарийн дагах чадвартай. Мөн нэг хөл дээрээ тэнцвэрээ олж чаддаг ажээ.

Хүнд суурилуулсан мэдрэгчээр үйлчлэх хүчний хэмжээг ч нарийн тохируулж болох гэнэ. Роботын толгойд суурилуулсан камераар хүн яг өөрөө ажиллаж байгаа мэт роботын өнцгөөс үйл явцыг харах боломжтой.

Роботын өндөр 1.54 метр бол жин нь 75 кг юм байна.

Тоёота компани энэхүү роботоо зах зээлд хэзээ гаргах, ямар үнэ өртгөөр бий болсон зэрэг мэдээллийг өгөөгүй байна.

Эх сурвалж: Japan Today

 

x