Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дайны гэмт хэрэгтэн Гаагийн шүүхийн танхимд хор ууж, амиа хорложээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Югославын дайны үеийн Боснийн Хорват генерал асан, 72 настай Слободан Пралякийг шүүх хурал өчигдөр Гаагийн олон улсын эрүүгийн шүүхэд болсон юм.

Түүнийг дайны гэмт хэрэгт буруутгаж, шүүхийн тогтоолыг уншиж танилцуулах үеэр жижиг савтай хор гарган уусны дараа удалгүй амьсгал хураасан байна. Шүүхийн ажиллагаа завсарлаж, эмч дуудсан бөгөөд генералын өмгөөлөгч түүнийг хор уусан болохыг шүүгч нарт мэдэгджээ.

Шүүхээс Пралякийг Боснийн Мостар хотод 1993 онд үйлдсэн муслим хүн амын эсрэг аллагад буруутган 20 жилийн хорих ял оноосон байна.

Экс генералыг хор уусныг мэдсэний дараа шүүхийн ажиллагааны шууд дамжуулалтыг зогсоожээ. Пралякийг ойролцоох эмнэлэгт хүргэсний дараа амьсгал хураасан байна.

Өнгөрсөн долоо хоногт Гаагийн шүүх Боснийн Серби генерал асан Ратко Младичийг геноцид үйлдсэнд буруутган насаар нь хорих ял оноосон юм.

Югославын дайны үеийн нийт 161 гэмт хэрэгтнийг шүүж байгаагийн 94 нь серби, 29 нь хорват, 9 албани, 9 босни үндэстэн хүн байгаа ажээ.

 

Эх сурвалж: Russia Today