Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

360: Порше Улаанбаатар төвийн ШИНЭ ҮЗҮҮЛЭНГИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Б.Дөлгөөн
2017 оны 11 сарын 30
iKon.MN

 

     Porsche -гийн стандартын дагуу баригдсан Porsche Улаанбаатар төвийн шинэ үзүүлэнгийн танхим нээлтээ хийлээ. 3813м2 талбай бүхий тус төв нь Үзүүлэнгийн танхим, Засвар үйлчилгээ гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна.

Тус төвд дараах үндсэн засвар, үйлчилгээнүүд хийгдэж байна. Үүнд:

  • Porsche автомашины үзүүлэн
  • Автомашины компьютер оношлогоо
  • Дугуй засвар
  • Компьютер тэнхлэг тохиргоо
  • Кузов засвар, их биеийн будаг
  • Сэлбэгийн худалдаа
  • Porsche брэндийн акссесуар болон төрөл бүрийн тоноглолын худалдаа
  • Харилцагчдын хүлээлгийн булан

Porsche автомашины сэлбэг хэрэгсэлийг ердөө 8-10 хоногийн дотор Герман улсаас нийлүүлэх боломжтой бөгөөд, тус төвд засвар үйлчилгээ хийлгэсэн харилцагчдынхаа автомашины үнэ төлбөргүй угаалганд оруулж эзэнд нь хүлээлгэж өгдөг. 

Porsche хэрэглэгч бүрийнхээ сэтгэл ханамжид онцгой анхаарал хандуулдаг бөгөөд шинэ автомашин худалдан авсан хэрэглэгчийн гэр бүл, найз нөхдийг нь урин халуун дулаан уур амьсгал дунд түлхүүр гардуулдаг байна.