Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хакухо цагдаад мэдүүлэг өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Сүмогийн их аварга Хакухо өчигдөр бөхчүүдийн маргааны асуудлаар Фүкүока хотноо цагдаа нарт мэдүүлэг өгчээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр түүний мэдүүлэг ерөнхийдөө Харумафүжигийн мэдүүлсэнтэй адил байсан гэнэ. Байцаалтын дараа Хакухо хэвлэлд ярихдаа “Би мэдэх бүхнээ тэдэнд хэллээ. Одоо сүмогийн холбоо, цагдаа хоёр үлдсэн асуудлыг шийдэх байх” гэжээ.

Аравдугаар сарын сүүлээр Тоттори хотод хэсэг бөхчүүд ууж идэх үед хандаж хэлсэн үгийг нь тоолгүй гар утсаараа оролдож суусанд бухимдсан Харумафүжи нутаг нэгт, 27 настай Таканойваг зодсон гэх дуулиан дэгдсэн юм.

Эхэн үед Харумафүжиг шар айрагны лонхоор Таканойвагийн толгойд цохиж, гэмтэл учруулсан тухай мэдээлж байв. Харин өчигдөр Хакухо цагдаад мэдүүлэхдээ лонхоор биш, караокены удирдлагаар цохихыг харсан гэж мэдүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Исегахама дэвжээний эзэн өнөөдөр өглөө Харумафүжиг зодог тайлах хүсэлтээ Сүмогийн холбоонд гардуулахаар бэлдэж байгааг мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Japan Today