Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй улс болж чадсанаа зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр үүрээр гүйцэтгэсэн пуужингийн туршилтын дараа Хойд Солонгосын эрх баригчид албан ёсны мэдэгдэл гаргалаа.

Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг KCNA (Korea Central New Agency) мэдээлэлдээ тус улс тив алгасах Хвасонг-15 баллистик пуужинг амжилттай туршсан нь “супер том хэмжээний цөмийн цэнэгт хошууг” АНУ-ын эх газрын аль ч цэгт хүргэх чадалтай гэж онцолжээ.

Удирдагч Ким Жон Ун цөмийн хөтөлбөр нь эцсийн зорилгодоо хүрч, улс орноо цөмийн зэвсэгтэй улс болсныг албан ёсоор зарласан тухай мөн дурдсан байна.

Өнөөдрийн туршилт нь Пёньяны гурав дахь баллистик пуужингийн туршилт юм. Өмнө нь долдугаар сард хоёр Хвасонг-14 пуужинг туршиж байв.

Үүнээс гадна Хойд Солонгос өөрийнх нь эрх ашигт дайсагнаагүй бол цөмийн зэвсэг нь дэлхийн ямар ч улс оронд аюул учруулахгүй гэдгийг амалсан байна.

Өөрөөр хэлбэл “хариуцлагатай” цөмийн зэвсэг эзэмшигч улс болсноо дэлхий дахинд тунхаглажээ.

 

Эх сурвалж: Yonhap News