Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж сайд өнөөдөр С.Зоригийн хэргийг нууцын зэрэглэлээс гаргасан эсэхийг мэдээлэх үү?

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар С.Зоригийн хэргийг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг оруулна гэж Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Даваа гарагт хэвлэлд мэдээлсэн билээ. 

Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаан 15:00 цагт эхэлж, хуралдаан дууссаны дараа Ц.Нямдорж сайд хэвлэлийн бага хурал хийх зарлал тараалаа.

Энэ нь С.Зоригийн хэргийг нууцын зэрэглэлээс гаргасан эсэх талаар Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурал байж магадгүй гэсэн хүлээлттэй байна.