Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос АНУ-д цохилт өгөх чадвартай пуужин туршлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Ямар нэг зэвсэг туршилгүй 75 хоног завсарласны эцэст өнөөдөр үүрээр Хойд Солонгос тив алгасах хүчин чадалтай, баллистик пуужин туршлаа.

Пуужин нь зүүн зүгт 960 км замыг 53 минутын хугацаанд туулж, Японы мэдлийн тэнгисийн усанд туссан байна. Хамгийн сүүлд Пёньян есдүгээр сарын 15-нд дунд тусгалын пуужинг Японы арлыг давуулан харваж байсан юм.

Шинэ пуужингийн хүрсэн дээд өндөр нь 4,500 км гэж Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийнхэн хэмжсэн байна. Энэ нь Пёньяны өмнө туршсан пуужингуудаас хамгийн өндөрт хүрсэн буюу АНУ-ын эх газрын аль ч цэгт цохилт өгөх чадалтай гэсэн үг юм.

Хэрвээ уг пуужинг бүрэн хүчин чадлаар нь харвах бол 10,000 км зайнд тусах боломжтой. Пуужингийн туршилттай холбоотойгоор Өмнөд Солонгос, Япон улсуудын засгийн газрууд шуурхай хуралдаан хийж, авах хариу арга хэмжээг хэлэлцсэн байна.

Мөн Цагаан ордон пуужингийн туршилтын талаар ерөнхийлөгч Дональд Трампад мэдээлэл өгсний дараа тэр товч мэдэгдэл хийжээ. Трамп “Бид энэ хэрэг явдалд санаа тавина гэдгийг л би хэлж чадна. Нөхцөл байдлыг бид зохицуулна” гэхээс өөр зүйл хэлээгүй байна.

 

Эх сурвалж: Korea Times