Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Роботын хөдөлгөөн удахгүй нүдэнд гүйцэгдэхгүй хурдан болно гэж Илон Маск анхаарууллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хиймэл оюунт машинуудын ирээдүйн аюулын талаар хамгийн их ярьдаг хүмүүсийн нэг бол SpaceX, Tesla компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маск.

Саяхан Бостон Динамикс компани Атлас роботынхоо шинэчилсэн загварыг үзүүлсэн нь арагшаагаа агаарт эргэж үсрэх чадвартай болсон байв.

Өнгөрсөн Ням гарагт Маск энэхүү роботын мэдээллийг твиттер хуудсандаа хуваалцахдаа “Энэ бол юу ч биш. Удахгүй түүний хөдөлгөөнийг олж харахын тулд флаш гэрэл хэрэгтэй болно” гэж бичжээ.

Өөрөөр хэлбэл роботууд маш хурдтай болох тул хөдөлгөөнийг нь хүний нүд гүйцэж харж чадахгүй гэнэ.

“Хиймэл оюун/Роботуудыг яг хоол хүнс, эм тариа, агаарын тээвэр, автомашин шиг зохицуулдаг болох хэрэгтэй. Нийгмийн эрсдэлд нийгмийн хяналт хэрэгтэй” гэж тэр байнга ярьдаг зүйлээ араас нь хэлжээ.

Бостон Динамикс компанийн бүтээсэн Атлас роботын чадвар:

Эх сурвалж: Russia Today