2017/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.29₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-10°
|
-20°
B34
УЛААНБААТАР
-12°
|
-20°
00:00
S44
-23°
01:00
S44
-24°
02:00
S44
-25°
03:00
S44
-24°
04:00
S44
-24°
05:00
S44
-26°
06:00
S44
-26°
07:00
S44
-25°
08:00
S44
-25°
09:00
S44
-26°
10:00
S44
-24°
11:00
S44
-22°

Гэрийг 24 цагийн турш дулаан байлгах “Илч-2.0 аккумулятор”

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” экспо үзэсгэлэнд Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн С.Батмөнх, Б.Одонхишиг, Б.Жаргалсайхан зохиогчтой “Илч -2.0 дулааны аккумулятор” шилдэг бүтээлээр шалгарсан юм. 

Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн “Илч -2.0 дулааны аккумулятор”-ын талаар Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-"Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017" экспод амжилттай оролцож, шилдэг бүтээлийн эзнээр тодорсонд баяр хүргэе. Илч 2.0 дулааны аккумуляторыг хэдий хугацаанд судалж, бүтээсэн бэ? 

-Манай хүрээлэнгийнхэн дулааны аккумуляторын судалгааг 2011 оноос хийж эхэлсэн. Энэ нь ерөнхийдөө эрчим хүчний салбар дах хоногийн ачааллын графикийг тэгшитгэхэд зориулан хийж эхэлсэн. Хоногийн ачааллын графикийг тэгшитгэснээр улсын хэмжээнд ашигт үйлийн коэффициент дээшилж, энергийн алдагдал багасгах боломжтой. 

Суурь судалгааны төслөөс инновацийн төсөл хүртэл явуулж дараа нь компанийн төсөл болгодог. Бидний судалгааны үед Засгийн газраас шөнийн цахилгааныг тэглэсэн. Гэтэл иргэд энэ шийдвэрт бэлэн бус байгаа. Гэр хорооллын айлууд тень ашиглаж эхэлж байна. Хэдий шөнө цахилгааны төлбөрөө тэгээр тооцуулсан ч, өдрийн цагт зөрөөд үнэ нь өндөр гарна. 

Энэ арга нь агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөөлөх боломжгүй. Тэгэхээр утааны асуудлыг нэг мөсөн шийдвэрлэх арга зам бол одоогийн 700 кВт.цаг-ыг чөлөөлж байгааг болиод, бүтэн чөлөөлөх хэрэгтэй. Түүний дараа бидний илч дулааны аккумуляторыг хэрэглэнэ. Ер нь 2.2 квт орчмоор гэрийг дулаацуулна гэж бодоход 1,500 кВт.цаг энерги хэрэгтэй болоод байгаа юм. Түүний 700-г нь чөлөөлөөд, 700-гаас мөнгийг нь авахаар буцаагаад ямар ч боломжгүй байдал үүсгэж байгаа учир иргэдэд шөнийн цахилгаан тэглэж байгааг мэдрэх боломж өгөхгүй байна.

Харин 1,500-2,000 кВт.цаг-ыг чөлөөлсөн тохиолдолд энэхүү аккумулятор маш үр дүнтэй. Тэгэхээр шөнийн цагаар тус кВт.цаг-ыг чөлөөлж өгвөл манай аккумулятор 11 дүгээр сарын 1-нээс, 4 дүгээр сарын 1-нийг хүртэл нэг ч төлбөр төлөхгүйгээр цахилгаанаар халаах боломжтой. Ингэх нь иргэдэд таатай нөлөөлөл хүргэх юм. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөөлөл үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. 

-Илч-2.0 аккумулятор ямар ажиллагаатайгаар, хэдэн цагийн турш гэрийг дулаан байлгах боломжтой вэ? 

-Шөнийн цагийн цахилгаанаар халах фазын шилжилтийн дулааны аккумлятор нь 21:00 цагаас 06:00 цаг хүртэл 5 кВт.цаг цахилгаан энергийг нөөцөлдөг. Дараа нь 06:00 цагаас 21:00 цаг хүртэл 15 цагийн турш хуримталсан цахилгаанаа дулаан болгон гадагшлуулж, сууцны температурыг 20-24 градуст тогтмол барьж байх зориулалттай.

Ингэхээр 24 цагийн эргэлтэд орж байгаа юм. Харин халаах үедээ 2.2 кВт.цаг орчим дулааны чадалтай. Гэр хорооллын нийт 190,000 өрх бүр энэ аккумуляторыг хэрэглэвэл агаарын бохирдол эрс буурна.

Мөн аккумулятор дээрээ хоол хийх боломжтойгоороо онцлог юм. Гэхдээ цахилгаан зуух ашигласан тохиолдолд цахилгааны үнэ нь тусдаа бодогдох зарчмаар ажиллана.

-Цаашид дулааны аккумуляторыг хэрхэн үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлэх вэ?

-Одоогоор манай хүрээлэн хоёр ширхэгийг үйлдвэрлээд байна. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүрэн боломжтой. Сая 200 мянган төгрөгийн үнэтэй. Мянгыг үйлдвэрлэлээ гэхэд тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Одоогийн байдлаар манай аккумуляторыг бэлнээр авах хүсэлтэй хүмүүс олон ирж байгаа. Үйлдвэрлэлээ эхлүүлэхийн тулд Засгийн газраас тусламж авах шаардлагатай.

Бид өмнө нь яг энэ аккумулятораас 200-г авах улсын тендерт оролцсон. Гэсэн ч манайхыг тень зарсан туршлага алга гээд буцаасан. Хүрээлэнд маань хагас үйлдвэрлэлийн төхөөрөмж байгаа ч үйлдвэрлэлийн хувьд удаан, тав хоногт нэгийг хийх боломжтой. Харин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр өдөрт 20-ийг үйлдвэрлэж чадна.

Үйлдвэрлэхийн тулд хөрөнгө хэрэгтэй байгаа гэдгээ Боловсролын яаманд илэрхийлсэн ч 30 сая төгрөгийн санхүүжилт өгнө гэсэн. Яг үнэндээ энэ мөнгөөр ганц хэв ч хийж чадахгүй. Бид мянгыг үйлдвэрлэхийн тулд тэрбум гаруй төгрөг хэрэгтэй. Манай Дулааны хүрээлэн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа байгууллага. Тиймээс энэ удаад дахин ШУТИС-ийн шугамаар Засгийн газарт энэ төслөө санал болгох гээд төлөвлөөд байна.

-Ярилцсанд баярлалаа.

x