ОХУ-ын тамирчидтай холбоотой сэргээшийн асуудал спортын ертөнцийг доргиож байна.
Энэ удаад ОУОХ-ны зүгээс Сергей Чудинов, Алексей Негодайло, Дмитрий Труненков, Яна Романова, Ольга Вилухина нарын таван тамирчныг олимпийн наадамд оролцох эрхийг бүх насаар нь хориглосон шийдвэр гаргалаа.
2016 онд Дэлхийн допингийн эсрэг агентлагаас тус улсын тамирчдыг 2011-2015 оны хооронд төрийн дэмжлэгтэйгээр тусгай допингийн хөтөлбөрт хамрагдсан байж болзошгүй талаар анх зарласан бөгөөд энэхүү тайланд үндэслэн энэ сарын 1-нээс эхлэн ОУОХ-ны зүгээс тус улсын зарим тамирдын олимпийн наадамд оролцох эрхийг ийн хасаад байгаа юм.