Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Perfect Dance” шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“UBS” телевизийн уран бүтээлчид өөрсдийн шинэ төсөл болох “Perfect Dance” шоу нэвтрүүлгийн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.


Урлагийн төрөл дотроос, тэр дундаа хүнд сэтгэл мэдрэмжийн дээд таашаалыг мэдрүүлэх, харах урлагийн нэг бол яахын аргагүй бүжгийн урлаг. Бүжгийн урлагийн бүх төрлөөр өрсөлдөж хүчээ сорин гайхалтай ертөнцөөр аялах боломжийг UBS телевиз олгож байна.

Шоуны оролцогчид бүжгийн ганцхан төрөлд баригдалгүйгээр оролцох боломжтой.

Гоцлол, хосын төрөл гуравласан болон хамтлаг бүжгийн төрлөөр өөрсдийн хүссэн бүжгээрээ оролцож, Монголын бүжгийн урлагт өөрсдийн гэсэн нэгэн том орон зайг бий болгох юм.

Оролцогч олон улс үндэстний ёс заншлыг илтгэн харуулах ардын бүжиг, сонгодог бүжиг, цэнгээнт, латин америк, hip hop, locking, popping, B-boy болон K-Pop зэрэг чөлөөт бүжгийн төрлүүдээр өрсөлдөнө.

 

НӨХЦӨЛ:

  • Насны хязгаар заагаагүй тул бүх насныхан оролцох боломжтой
  • Гоцлол, хос, гурвал болон хамтлагаараа оролцох боломжтой
  • Бүжгийн бүх төрлөөр өрсөлдөж болно 

БҮРТГЭЛ:

  • Нэвтрүүлгийн бүртгэл 11-р сарын 30-ныг дуустал “UBS” телевизийн байранд өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд явагдаж байна.

НААДМЫН ШАГНАЛЫН САН:

Нийт 5 үе шатны турш ялгаатай шалгуураар өрсөлдөнө.  Бодит шагналын сантай.

3-р байр:  III шатанд амжилттай оролцож, тэнцсэн 12 оролцогч, баг бүрт 500’000₮-тэй банкны карт олгоно. 

2-р байр:  IV шатанд оролцож буй 12 оролцогч, багийн эзэмшиж буй дансны дугаарыг олон нийтэд зарлах ба фэнүүдийнх нь дэмжлэгийг оролцогч, баг тус бүрийн дансанд төвлөрүүлнэ. Энэ нь дараагийн шатанд тэнцэх эсэхэд 25% хүртэл хувиар нөлөөлнө. 

1-р байр:  Эцсийн шатанд шалгарсан шоуны ялагч, багийг 10’000’000₮-ийн хадгаламж хүлээж байна.

Онлайнаар бүртгүүлэхийг хүсвэл perfectdance2018@gmail.com цахим хаягт анкетаа илгээн бүртгүүлэх боломжтой. Лавлах утас: 7014-0434, 9969-3440, 9906-7995, 8801-0261, 8803-1338.