Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Авлигын хэрэгт холбогдсон Хятадын армийн генерал амиа хорложээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хятадын Цэргийн Төв Зөвлөлийн гишүүн асан, генерал Жань Ян өнгөрсөн долоо хоногт амиа хорлосон болохыг өнөөдөр Синьхуа агентлаг анх удаа мэдээлжээ.

Арваннэгдүгээр сарын 23-ны өглөө 66 настай генерал Бээжин дэх гэртээ өөрийгөө дүүжилсэн байсан гэнэ. Мэдээлэл тэр дороо Хятадын Ардын Чөлөөлөх Армийн дээд тушаалынхны дунд тарсан ба олон нийтэд өнөөдөр ил болжээ.

Түүнтэй хамт ажиллаж байсан Цэргийн Төв Зөвлөлийн орлогч гишүүд асан Гуо Бошёнь, Шу Кайхоу хоёр авлигын хэрэгт орооцолдоод байсан юм. Тэгвэл Жань Ян тэдний хэрэгтэй холбоотой болох нь сүүлд батлагдсан тул ийнхүү амиа хорлосон бололтой.

Цэргийн Төв Зөвлөл нь Хятадын Коммунист Нам, Хятадын засгийн газрын дор зэрэг харьяалагддаг, Ардын Чөлөөлөх Арми, Цагдаагийн байгууллагыг удирдан чиглүүлэгч, хүчирхэг байгууллага юм. Тус зөвлөлийн тэргүүнээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин ажилладаг ажээ.

 

Эх сурвалж: Xinhuanet