Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтуяа: Хөнгөлөлттэй нэрэн дор иргэдийн эмийн хэрэглээ ихсэж байна

Т.Сайхан, Зууны мэдээ
2017 оны 11 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгодог эмийн асуудлаар ЭМЯ-ны эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л. Мөнхтуяагаас тодрууллаа.

-Хөнгөлөлттэй эм олголтод хяналт шалгалт хийсэн байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ асуудлаар 100 гаруй байгууллагад шалгалт хийсэн байна. Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтыг шинэчлэх, жорын дагуу олгож байх, иргэдэд хүртээмжтэй байх зэргийг судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа.

Түүнчлэн ЭМЯ-ын сайдын тушаалаар эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм олгож буй эмийн сангууд болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарын жор бичилтэд үнэлгээ шалгалт хийсэн. Энэ хүрээнд иргэдийн эрүүл мэндийн боловсрол болон эмийн зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулах нь хамгийн чухал асуудал байна гэж үзсэн.

-Эмийн зохистой хэрэглээний талаар их ярьдаг. Гэхдээ иргэд буруу ойлголттой хэвээр байна уу?

-Тийм ээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм олгож байгаа нэрэн дор иргэд байнгын эм хэрэглэх, хэт их эм худалдан авах, түүндээ хордох, жоргүйгээр болон эрүүл үедээ эм авч нөөцлөх зэрэг олон асуудал тулгарч байгааг тогтоосон. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар улсын хэмжээнд 813, нийслэлд 420 гаруй эмийн сантай даатгалын гэрээ хийгээд ажиллаж байгаа.

Мөн жил бүр хөнгөлөлттэй эмийг олгоход төсөв болон эмийн нэр төрлийг нэмсээр ирсэн. Гэтэл эцэст нь ард иргэд эмийг хэт задгай хэрэглэж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайн иргэн эмийг хэт ихээр болон хэт урт хугацаанд, хэт олон нэр төрлийн эм нэг дор хэрэглэх зэрэг нь эргээд хүний биед хортой, амь насанд хүртэл аюултай гэдгийг сургалтаар дамжуулан таниулах ажил эхлүүлэх шаардлага тулгарч байна. Мөн хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг нэмэх эсэхийг цаашид ажлын хэсэг байгуулж шийдвэрлэнэ.

 

Зураг